Хууль, эрх зүй

“ЦЭРГИЙН БЭЛТГЭЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Ховд аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабаас 17 сумын ЗДТГ-ын дарга нарт Монгол Улсын Орон нутгийн хамгаалалтын тухай хуулийн талаарх “Цэргийн бэлтгэл” сургалтыг энэ сарын 14, 15-ны өдрүүдэд зохион байгууллаа.
Аймгийн хэмжээнд 2019 оны Цэргийн бүртгэл дуусч, сумдын дүн мэдээг нэгтгэж байгаа бөгөөд 2018 онд орон нутагт Батлан хамгаалах бодлого, үйл ажиллагааг хэрэгжүүлсэн байдал, ажлын үзүүлэлтээрээ Алтай сумын ЗДТГ-ын дарга Д.Баатарсүрэн аваргаар шалгарч, шагнагдсан юм.