Хууль, эрх зүй

ЦЭРГИЙН БҮРТГЭЛД ХАМРАГДАХ ИРГЭДИЙН 91,3 ХУВЬ НЬ ХАМРАГДЖЭЭ

Ховд аймгийн хэмжээнд цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын шинэчилсэн тоо бүртгэлийн ажлыг 2018 оны 12 сарын 10-ны өдрөөс 2019 оны 1 сарын 09-ний өдрийн хооронд зохион байгуулсан. Холбогдох хууль тогтоомжинд заасны дагуу цэргийн бүртгэлд хамрагдах нийт иргэдийн 91,3 хувь нь бүртгүүлсэн талаар аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабаас мэдээллээ.
Энэ удаагийн бүртгэлд нийт цэргийн үүрэгтнүүдийн 7,5 хувь нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр бүртгүүлээгүй байна. Тэдгээр хүмүүсийг Зөрчлийн тухай хуульд заасны дагуу 100 мянган төгрөгөөр торгоно гэдгийг албаныхан мэдэгдлээ.
Ховд аймгийн 17 сумаас Эрдэнэбүрэн, Алтай сумууд Цэргийн бүртгэлийн ажлын гүйцэтгэл, дүн мэдээний нэгтгэлээрээ манлайлан, ажил үүргээ амжилттай биелүүлжээ.