Боловсрол, Эрүүл мэнд

БОЭТ-ИЙН ДЭРГЭДЭХ АМАРЖИХ ГАЗАР НЯРАЙН ЭМГЭГ СУДЛАЛЫН ТАСАГТАЙ БОЛЛОО

Монгол Улсын хэмжээнд 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 80%-ийг нялхсын эндэгдэл, нялхсын эндэгдлийн 60%-ийг нярайн эрт үеийн эндэгдэл эзэлдэг байна. Харин Ховд аймгийн хувьд 2018 онд 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 19,1%, нялхсын эндэгдэл 14,9%, пренаталь эндэгдэл 14,3% байгаа нь улсын дунджаас дээгүүр үзүүлэлт юм. Иймээс нярайн өвчлөл, эндэгдлийг бууруулах, ялангуяа нярайн эрт үеийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах зорилгоор БОЭТ-д нярайн эмгэг судлалын тасгийг нээн ажиллуулж байгаа нь цаг үеэ олсон ажил болохыг иргэд үйлчлүүлэгчид, эмч мэргэжилтнүүд үйлчлүүлэгчид онцолж байлаа.

Тус тасагт нярайн нарийн мэргэжлийн 4 эмч, хүүхдийн эмч 1, 10 сувилагч 24 цагийн турш тасралтгүй жижүүрлэн, төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үзүүлэн ажиллах юм. Ингэснээр 0-28 хоногтой нярайд үзүүлэх эмнэлэгийн болон эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар сайжирч, нярайн эндэгдлийг бууруулах чухал ач холбогдолтойг албаны хүмүүс хэлж байна.
Ховд аймгийн нийт жирэмсэн эмэгтэйчүүдийн 84,7% нь БОЭТ-ийн Амаржих газарт амаржиж байна.