Цаг үеийн мэдээ

САР ШИНИЙН БАЯРЫГ УГТАН ГАВЬЯАТУУДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ

Улс орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө хөдөлмөр зүтгэлээ зориулж төр, ард түмэндээ хүндлэгдсэн олон сайхан алдартан, гавьяатууд Ховд нутгаас минь төрөн гарсан байдаг. Сар шинийн баярыг угтан уламжлалын дагуу гавьяатуудаа хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ. Хүрэлцэн ирж аймаг орон нутгийнхаа төлөө хийж буй ажилд минь үнэтэй зөвлөгөө өгч, санал бодлоо солилцсон гавьяатууддаа сар шинийн мэнд дэвшүүлж, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсье.