Боловсрол, Эрүүл мэнд МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ Хууль, эрх зүй Цаг үеийн Цаг үеийн мэдээ

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ЦАХИМ БҮРТГЭЛ ДУУСАХАД 2 ХОНОГ ҮЛДЛЭЭ

Төрийн албаны ерөнхий шалгалтыг Ховд аймагт 11 сарын 4-ний өдрөөс эхлэн хуваарийн дагуу зохион байгуулахаар товлосон.
Үүнтэй холбогдуулан Ховд аймгийн ТАСЗ-өөс ерөнхий шалгалтад бүртгүүлэх хүсэлтэй иргэдэд зориулан интернетийн сүлжээтэй компьютер, скайнерийг аймгийн ЗДТГ-ын үүдний танхимд байршуулсан. Одоогоор аймгийн хэмжээнд тус шалгалтад 353 хүн оролцохоор бүртгүүлээд байна.
Цахим бүртгэл 10 сарын 14-нд дуусах бөгөөд шалгатад орох хүсэлтэй иргэд та бүхнийг хугацаандаа амжиж бүртгүүлэхийг ТАСЗ-өөс анхааруулж байна.