МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ Цаг үеийн мэдээ

Аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдаан эхэллээ

2020 оны “Аймаг, нийслэл сум, дүүргийн ИТХ-ын 8 дахь удаагийн сонгууль”-иар иргэдийн олонхийн саналыг авч аймгийн ИТХ-д сонгогдсон төлөөлөгдийн анхдугаар хуралдаан эхэллээ.

Хуралдааны эхэнд Аймгийн сонгуулийн хорооноос орон нутгийн сонгуулийн дүн, тайлан мэдээллийг танилцууллаа. Үүний дараагаар шинээр томилогдож буй төлөөлөгчдөд “Ховд аймгийн ИТХ-ын төлөөлөгчийн үнэмлэх, энгэрийн тэмдэг”-ийг гардуулан өгч, төлөөлөгчийн эрхийг нь баталгаажууллаа.

Анхдугаар хуралдаанаар:
1. Аймаг нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн дүнгийн тухай илтгэл

2. Аймгийн ИТХ-ын хуралдааны дэг батлах тухай
3. Аймгийн ИТХ-ын Төлөөлөгчдийн бүрэн эрхийг зөвшөөрөх тухай

4. Аймгийн ИТХ-ын даргыг сонгох тухай.

5. Аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай асуудлуудыг хэлэлцэнэ.