МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ Хууль, эрх зүй Цаг үеийн мэдээ

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 8 дахь удаагийн сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын анхдугаар хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудын нэг бол Тэргүүлэгчдийг сонгох явдал юм.

Хурлаар тэргүүлэгчдийг 9:2 буюу 11 хүний бүрэлдэхүүнтэй байхаар тогтлоо. Тодруулбал, МАН-ын бүлгээс Г.Пүрэвганди, М.Ганзориг, Б.Амаржаргал, Ж.Батсайхан, Т.Баярсайхан, Л.Бадамхорлоо, Г.Цэдэнбал, Т.Бергенбай, Д.Эрдэнэцэцэг нарыг харин АН-ын бүлгээс Л.Энхбаяр, Б.Бадарч нарыг тус тус сонгож, тогтоолын төслийг баталлаа.


Мөн Нутгийн удирдлага, хууль, эрхзүйн гадаад харилцаа, ёс зүйн хороо, Төсвийн хяналт, Эдийн засгийн хороо, Нийгмийн бодлогын хороо, Хүнс, Хөдөө аж ахуй, байгаль орчин, аялал жуулчлалын хороо, Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хороо гэсэн 5 хороотой, хороо тус бүр 9-11 төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэй байхаар тогтлоо.