Боловсрол, Эрүүл мэнд МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ Цаг үеийн Цаг үеийн мэдээ

ХХААХҮ-ийн яамнаас аймгийн Засаг дарга нартай цахим хурал хийв

ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайханаар ахлуулсан Хүнсний удирдлагын шуурхай штаб өнөөдөр /2020.11.16/ цахим хурал хийлээ. Цахим хуралд аймаг, нийслэлийн Засаг дарга нар болон холбогдох албаны төлөөлөл оролцов. Энэ үеэр бүх аймгийн Засаг дарга нар хүнсний нөөц, хангамж болон хот хоорондын хүнсний тээвэрлэлт, өвөлжилтийн бэлтгэл ажлын явцын талаар мэдээлэл солилцож ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан цаашид дараах асуудалд анхаарч ажиллахыг үүрэг болголоо.

Тухайлбал, хүнсний өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний нөөцийн судалгааг сум бүрээр нь гаргаж, мэдээллээ солилцох, шатахуун, хүнс, эм хангамж, өвс тэжээлийн нөөц бүрдүүлэх тээвэрлэлтийг хэвийн явуулах ингэхдээ ариутгал халдваргүйтгэлийг мэргэжлийн түвшинд хийж ажиллахыг үүрэг болголоо. Мөн отор нүүдлээр аймгуудад орж ирж байгаа малчдын тоон мэдээлэл гаргах, хорио цээрийн дэглэмтэй үед нутаг орноосоо хөөж туух зэргээр дарамт үзүүлэхгүй байх, нөөцийн мах бэлтгэж буй аж ахуйн нэгжүүдэд дэмжлэг үзүүлж хамтран ажиллах, хот хооронд явж буй ачааны машиныг 2 талд нь тээвэрлэлт хийлгэх тал дээр анхаарч ажиллахыг үүрэг болголоо.