МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ Хууль, эрх зүй Цаг үеийн Цаг үеийн мэдээ

ИТХ-ын 2 дугаар хуралдааныг “ЦАХИМ”-аар зохион байгуулж байна

Өнөөдөр /2020.11.24/ аймгийн ИТХ-ын 2 дугаар хуралдаан эхэллээ. COVID-19 цар тахлын халдварын улмаас Монгол Улсын хэмжээнд мөрдөж буй хатуу хөл хорио тогтоосон. Үүнтэй холбогдуулан энэ удаагийн хуралдааныг “ЦАХИМ”-аар зохион байгуулж байна. Өөрөөр хэлбэл хүн хоорондын зай барих дэглэмийн дагуу хуралдааны танхимд 15, цахимаар 25 төлөөлөгч оролцож энэ удаагийн хуралдаан 95,16 хувийн ирцтэйгээр хуралдаж байна.

Хуралдааныг аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди нээж үг хэлсэний дараа Монгол Улсын төрийн дуулал эгшиглүүлэв.

Хуралдааны эхэнд 2 дугаар хуралдаанаар хэлэлцэх асуудал, хуралдаанд үйлчлэх ажлын албадыг танилцуулж, төлөөлөгчдийн санал авч тусган, баталлаа.

Ээлжит 2 дугаар хуралдаанаар:
Цахим хуралдааны дэг батлах тухай аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэнгийн илтгэл
Хорооны бүрэлдэхүүн, чиг үүрэг батлах тухай аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэнгийн илтгэл
Аймгийн 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн Үндсэн чиглэл батлах тухай аймгийн Засаг дарга Б.Дүгэржавын илтгэл
Аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай аймгийн Засаг дарга Б.Дүгэржавын илтгэл
Аймгийн 2020 оны төсөв батлах тухай 10/06 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай асуудлуудын нэмж батлах тухай аймгийн Засаг дарга Б.Дүгэржавын илтгэл зэрэг асуудлуудыг хэлэлцэнэ.

Хуралдаан өнөөдөр дуусна.