Цаг үеийн мэдээ

АЙМГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ СУРГАЛТ ЗӨВЛӨГӨӨН ӨНДӨРЛӨЛӨӨ

Аймаг, сум, баг, байгууллага гээд төрийн албаны бүх шатанд сахилга хариуцлагаа дээшлүүлж соёлтой төрийн үйлчилгээг нэвтрүүлэн авлига хүнд сурталгүй аймаг болох нэгэн зорилгын төлөө хуран цугласан аймгийн удирдах ажилтнуудын зөвлөгөөн сургалт өнөөдөр өндөрлөлөө. Өнөөдөр сумдын Засаг дарга, Тамгын газрын дарга, багийн Засаг дарга нарын, сумын ИТХ-ын дарга, нарийн бичгийн дарга нарын, сумдын ерөнхий боловсролын сургуулийн захирлуудын, сумын эрүүл мэндийн төвийн дарга нарын гэсэн салбар хуралдаануудыг зохион байгуулж энэ онд хийгдэх ажлынхаа талаар мэдээлэл сонсож анхаарах асуудлынхаа талаар үүрэг чиглэл өглөө. “Аймгийн Удирдах ажилтны зөвлөгөөн сургалт”-д оролцсон багийн Засаг дарга нарт ажлын хэрэгцээнд нь зориулж зөөврийн компьютер гардуулан өглөө.