МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ Хууль, эрх зүй Цаг үеийн Цаг үеийн мэдээ

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдлаа

Өнөөдөр аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдаж байна. Хуралд 11 тэргүүлэгчийн 9 нь оролцож 81 хувийн ирцтэйгээр хуралдан 4 асуудлыг авч хэлэлцэн тогтоол гаргах юм. Тухайлбал, “Нутгийн өөрөө удирдах байгууллагын ажилтан, сонгуультнуудыг мэргэшүүлэх, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх нь” хөтөлбөр, “Стандарттай Ховд” хөтөлбөр батлах тухай, Хөрөнгө зарцуулах эрх олгох тухай, Өмч хөрөнгийн тухай гэсэн 4 асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн байна.
Аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэнгийн танилцуулсан “Нутгийн өөрөө удирдах байгууллагын ажилтан, сонгуультнуудыг мэргэшүүлэх, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх нь” хөтөлбөрийг хурлын эхэнд хэлэлцэж тэргүүлэгчид санал солилцон тогтоолын төслийг баталлаа. Мөн аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Энхболдын танилцуулсан “Стандарттай Ховд” хөтөлбөрийн зорилго зорилт, хүрэх үр дүн, ач холбогдлын талаар санал солилцож мөн тогтоолын төслийг баталлаа.