Соёл урлаг, спорт

САР ШИНИЙН БАЯРТ ЗОРИУЛСАН ХҮЧИТ БӨХИЙН БАРИЛДААН ЭХЭЛЛЭЭ

Аймгийн ИТХ, Засаг даргын Тамгын газар, Биеийн тамир спортын газар, аймгийн үндэсний бөхийн холбоотой хамтран 17-р жарны “Тийн Урвуулагч” хэмээх “Шороон гахай” жилийн сар шинийн баярт зориулсан хүчит бөхийн барилдааныг өнөөдөр зохион байгуулж байна.

Бөхийн барилдааны нээлтэд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, Засаг даргын орлогч Т.Жаргалсайхан, Засаг даргын Тамгын газрын дарга Д.Энхболд нар оролцлоо. Сар шинийн баярт зориулсан хүчит бөхийн барилдаанд Дөргөн сумын харьяат аймгийн заан Г.Ариунболд, Үенч сумын харъяат аймгийн заан Б.Уртнасан нараар манлайлуулсан хүчит 96 бөх зодоглож уран мэхээ уралдуулан барилдаж байна.


Бөхийн барилдааныг “Аймгийн Удирдах ажилтны зөвлөгөөн сургалт”-д оролцсон 17 сумын Засаг дарга, ИТХ-ын дарга, нарийн бичгийн дарга нар, 91 багийн Засаг дарга нар, албан байгууллагуудын дарга, эрхлэгчид гээд 300 гаруй удирдах ажилтнууд болон аймгийн иргэд хөдөлмөрчид сонирхон үзэж байна.

Энэ үеэр ажил үйлсээрээ манлайлан шалгарсан Шилдэг тэргүүний сум, баг, байгууллагын болон аймгийн 9 алдартны шагналыг гардуулна. Мөн “ХАВРЫН ӨНГӨ-2019 сар шинийн баярыг угтан зохион байгуулсан үзэсгэлэнгийн шилдгүүдийн шагналыг гардуулан өгнө. Бөхийн барилдааныг ХОВД АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР фэйж болон орон нутгийн ОЛОН ЯСТНЫ ТЕЛЕВИЗ шууд дамжуулан үзүүлж байна.