МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ Хууль, эрх зүй Цаг үеийн Цаг үеийн мэдээ

АВИЛГА, АЛБАН ТУШААЛЫН ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЧИГЛЭЛЭЭР ЗОХИОН БАЙГУУЛСАН ВИДЕО ШТОРКНЫ УРАЛДААНЫ ШИЛДГҮҮД ТОДОРЛОО

Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтэс, Прокурорын газар хамтран Монгол улсын Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Авлигын эсрэг хуулиудын хэрэгжилтийг хангах зорилгоор төрийн байгууллагууд, Ховд Их Сургууль, Жаргалант сумын ЕБС-иудын багш, ажилтнуудын дунд авилга, албан тушаалын эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх богино хэмжээний видео шторк уралдааныг зохион байгуулсан.
Уралдааны шилдгүүдийн шагналыг энэ сарын 10-ны өдөр гардуулан өглөө.
Богино хэмжээний видео шторкны уралдаанд:
– ЕБ-ын 2 дугаар сургууль 1-р байр
– Лаборатори 1-р сургууль 2-р байр,
– 3-р сургууль 3-р байр эзэлж, өргөмжлөл мөнгөн шагналаа гардан авлаа.
Шагналт байр эзэлсэн видео шторкуудыг орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагуудаар дамжуулан олон нийтэд хүргэнэ.