Байгал орчин МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ Цаг үеийн Цаг үеийн мэдээ

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА

Өнөөдөр аймгийн Засаг даргын зөвлөл хуралдаж, 4 асуудал хэлэлцлээ. Хурлаар аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор 2021-2024 онд хэрэгжүүлэх стратеги төлөвлөгөө боловсруулах тухай асуудлыг хэлэлцлээ.
Мөн аймгийн хэмжээнд 2021 онд хэрэгжүүлэх нэгдсэн арга хэмжээний төлөвлөгөөний төслийг хэлэлцэж, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралд танилцуулахаар боллоо.
Үүнд: Нийтээр тэмдэглэх баяр, ойн арга хэмжээ, тэмдэглэлт өдрүүд, сургалт семинар, соёл урлаг, спортын болон бусад арга хэмжээг багтаан төлөвлөсөн байна.

Үүнээс гадна хурлаар “Шинэ Ховд баруун бүсийн хөгжлийн корпораци” ОНӨААТҮГ байгуулах дүрмийн төслийг тус тус хэлэлцэж, аймгийн ИТХ-аар хэлэлцүүлэхээр болов.
“Шинэ Ховд баруун бүсийн хөгжлийн корпораци” ОНӨААТҮГ нь аймгийн эдийн засгийн хөгжлийн тогтвортой хөгжлийг хангах, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан болон бусад томоохон төслүүд болох нийт 67 томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, аймгийн ОНӨААТҮГ-уудын дүрмийн санг өөрчилж, корпорацийн салбар нэгж байгуулах замаар ажлын үр өгөөжийг нэмэгдүүлж ажиллах юм.
Мөн хурлаар Ховд хотын хог, хаягдлын менежментийг сайжруулах зорилгоор “Шинэ Ховд-Жаргалант ТҮК” ОНӨААТҮГ байгуулах дүрмийн төслийг хэлэлцлээ.