

Энэ сарын 28-ны өдөр аймгийн Засаг даргын Нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Т.Дэлгэрсайхан, аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Б.Даваадорж нар салбарын байгууллагуудын удирдлагуудыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар 2021 оны ажлын чиглэл болон аймгийн стратеги төлөвлөгөө боловсруулах, шинээр хэрэгжүүлэх аймгийн дэд хөтөлбөрүүдийг боловсруулах, шинэчлэн найруулахад анхаарах зарим асуудлыг хэлэлцсэн юм.
Мөн цаг үеийн ажлуудыг эрчимжүүлж, байгууллага хоорондын ажлын уялдаа холбоог сайжруулж, ковид-19-ын халдварын үеийн халдвар хамгааллын дэглэмийг сайтар баримталж, хариуцлагатай ажиллахыг үүрэг болголоо.