МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ Хууль, эрх зүй Цаг үеийн Цаг үеийн мэдээ

“ШИНЭ ХОВД БАРУУН БҮСИЙН ХӨГЖЛИЙН КОРПОРАЦИ” ОНӨААТҮГ-ЫН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР

Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.7, 81 дүгээр зүйлийн 81.5.1, 81.5.2, 81.5.3 дахь заалтыг тус тус үндэслэн шинээр байгуулагдаж буй “Шинэ Ховд Баруун бүсийн хөгжлийн корпораци” ОНӨААТҮГ-ын Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүний сонгон шалгаруулалтыг зарлаж байна.
Хараат бус гишүүнд нэр дэвшигчид тавигдах шаардлага:
1. Тухайн хуулийн этгээдийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний үүргийг гүйцэтгэхэд шаардагдах ур чадвар, мэдлэг боловсрол, ажлын туршлагатай байх
2. Тухайн хуулийн этгээдийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн байхад ашиг сонирхол үүсгэхгүй байх
3. Төрийн үйлчилгээнээс бусад төрийн алба хашдаггүй байх
4. Нэр дэвшигч өөрөө, эсхүл нэгдмэл сонирхолтой этгээд нь Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч биш, аймгийн ямар нэг байгууллагад эрх бүхий албан тушаал хашдаггүй байх
5. Төрийн үйлчилгээнийхээс бусад төрийн алба хашдаггүй байх
6. Корпорацийн эрх бүхий албан тушаалтантай нэгдмэл сонирхолгүй, тэдгээрийн төрөл, садан, гэр бүлийн гишүүн биш байх
7. Корпораци болон түүний хараат, охин компани, аймгийн өмчит болон өмч давамгайлсан компанид сүүлийн 3 жилийн хугацаанд эрх бүхий албан тушаал хашиж байгаагүй байх
Жич: Санхүү, эдийн засагч, эрх зүйч, нягтлан бодогч, компанийн засаглал зэргээр мэргэшсэн бол давуу тал болно.
Бүрдүүлэх материал:
1. Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт (аль компанийн сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй байгаагаа тодорхой бичих)
2. Анкет (төрийн албан хаагчийн анкетыг бүрэн бөглөх, 4 х 6 хэмжээтэй цээж зураг заавал наасан байх)
3. Ажил байдлын тодорхойлолт (ажил эрхэлдэг иргэн байгууллагаасаа тодорхойлолт авах, ажил эрхэлдэггүй иргэн өөрийн хийж гүйцэтгэсэн ажлын талаарх мэдээлэл)
4. Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар
5. Боловсролын диплом, үнэмлэх, бусад сургалт семинарт хамрагдсан гэрчилгээ, сертификатын хуулбар
6. Иргэний үнэмлэхийн хуулбар
7. Компанийн засаглалын гэрчилгээний хуулбар
Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах хугацаа, газар:
Сонгон шалгаруулалтад орох иргэний материалыг 2021 оны 02 дүгээр сарын 22-ны өдрийн 11.00 цаг хүртэл Аймгийн Нутгийн удирдлагын ордоны 4 давхар 405 тоот өрөөнд хүлээн авна.
Анхаарах зүйлс:
1. Материалыг битүүмжилсэн байх ба дугтуйн гадна талд сонгон шалгаруулалтад оролцогч иргэний оршин суух хаяг, холбоо барих утасны дугаар, нэрээ дэвшүүлж буй компанийн нэрийг тус тус гаргацтай бичнэ.
2. Нэг дугтуйнд зөвхөн 1 сонгон шалгаруулалтын материалыг хийнэ.
3. Материалыг сонгон шалгаруулалтын дараа буцаан олгохгүй болно.
4. Хугацаа хоцорсон материалыг хүлээн авахаас татгалзана.
5. Материалын бүрдэл дутуу тохиолдолд сонгон шалгаруулалтаас хасна.
6. Сонгон шалгаруулалтын шаардлага хангасан иргэнтэй холбоо барина.
Дэлгэрэнгүй мэдээллийг 99004317, 99017369 дугаарын утаснаас лавлана уу.