Цаг үеийн мэдээ

Үнэлгээний хороо байгуулах 2 дахь удаагийн шалгаруулалт боллоо

Энэ онд Ховд аймаг улсын төсвийн болон болон орон нутгийн хөрөнгө оруулалтаар  нийтдээ 80 гаруй төсөл арга хэмжээг хийж хэрэгжүүлэхээр төсөвлөсөн. Аймгийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газар, Худалдан авах ажиллагааны албанаас “Шилэн тендэр-2020”, “Хариуцлагатай тунгалаг төр-2021” хөтөлбөрийн хүрээнд Худалдан авах ажиллагааг ил тод, нээлттэй болгох зорилгоор Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах  ажиллагааг зохион байгуулахад баримтлах дотоод журам боловсруулсан. Энэ журмын дагуу Үнэлгээний хорооны дарга, нарийн бичгийн дарга, төрийн болон иргэний нийгмийн байгууллагын төлөөллөөс бүрдсэн “ҮНЭЛГЭЭНИЙ ХОРОО”-г төрийн болон иргэний нийгмийн, хэвлэл мэдээллийн байгууллага, иргэдийн төлөөллийг оролцуулан сугалааны журмаар шалгаруулж байна.  Оны эхэнд буюу 2021 оны 02 дугаар сарын 10-нд 11 ажлын гүйцэтгэгчийг сонгох эрх бүхий үнэлгээний хороог сугалаагаар байгуулсан.
Тэгвэл өнөөдөр /2021.03.02/ 2 дахь удаагийн шалгаруулалтыг журмын дагуу зохион байгуулав. Өөрөөр хэлбэл,

Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хийгдэх: 

Ховд хотын ундны усны 2 дахь эх үүсвэрийн зураг төсөв, ТЭЗҮ хийх \Жаргалант сум\

Услалтын системийн зураг төсөв боловсруулах 2500 га \Мянгад сум\

Гахайт, Чацарганат багт тростой завь

Оросын 12 айлын гадна 235 м.кв машины зогсоол\Жаргалант сум, Магсаржав баг\

Цэвэр усны станцын  хамгаалалтын хашаа барих дэмжлэг \”Шим ус” ОНӨҮГазар

Хөшөөт хөгжил сангийн хөрөнгө оруулалтаар хийгдэх:  

Хамгаалалтын төмөр хайс \Цагдаагийн газар/

Аймгийн ЗДТГазрын байрны ариун цэврийн өрөөний иж бүрэн засвар, шинэчлэлт

Тахь адууг Монголд нутагшуулсны 30 жилийн ойн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнгийн хашаа \Алтай сум\

Аймгийн ИТХ – ын харьяа байгууллагуудын тоног төхөөрөмж худалдан авах зэрэг ажлыг хийх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах эрх бүхий Үнэлгээний хороог сугалааны зарчмаар байгууллаа.