
Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт боловсролын чанарыг сайжруулах, багш, оюутан, сурагчдыг дэмжих зорилгоор “Чанартай боловсрол”, “Чадварлаг багш, сурагч, оюутан”, “Монгол хэл, бичиг”, “Тогтвортой хөгжлийн боловсрол” зэрэг 4 дэд хөтөлбөрийг шинээр боловсруулан хэрэгжүүлэхээр тусгасан. Эдгээр хөтөлбөрүүдийг салбарын эрдэмтэд, багш, мэргэжилтнүүдийн санал, оролцоотойгоор анхан шатны түвшинд боловсруулж 4 удаагийн хэлэлцүүлэг зохион байгуулаад байна.
Өнөөдөр /201.03.06/ Их дээд сургууль, Ерөнхий боловсролын сургуулийн захирал, багш нарын төлөөлөл, төрийн болон хувийн хэвшлийн СӨБ-ын байгууллага, боловсролын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хувийн болон ТББ-ын төлөөллийг оролцуулсан өргөтгөсөн хэлэлцүүлгийг зохион байгуулав.
Аймгийн Засаг даргын Тамгын газар, Боловсрол, Соёл урлагийн газраас хамтран зохион байгуулсан тус хэлэлцүүлгээс гарсан саналыг нэгтгэн хөтөлбөр тус бүрд тусган дахин боловсруулах юм.