Цаг үеийн мэдээ

Цахилгаан тасалдсан ч Төрийн албаны ерөнхий шалгалт саатаагүй

Төрийн албаны ерөнхий шалгалт Ховд аймагт 3 дахь өдрөө үргэлжилж байна. ОХУ-ын хилээс нааш 10 км-ийн зайд 110 кВ-ын с-458 ЦДАШ-ын 216 дугаар тулгуур хугарч унаснаас Баруун бүс нутгийн хэрэглэгчдийн Цахилгаан эрчим хүч тасраад байна. Энэхүү тасалдал нь Төрийн албаны ерөнхий шалгалтын үйл ажиллагаанд ямар нэгэн саатал учруулаагүй.

Учир нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газар нь 1 дүгээр зэрэглэлийн хэрэглэчдэд багтдаг. Тиймээс оролцогчид тогтоосон цагуудад шалгалтаа өгсөөр байна. Өнгөрсөн 2 өдөр нийт 290 оролцогч шалгалтад орох ёстойгоос 252 нь орж 63 нь тэнцжээ.

Үлдсэн оролцогчдоос өнөөдөр 4 ээлжээр шалгалт авсанаар Ховд аймагт Төрийн ерөнхий шалгалт өндөрлөнө. Яг одоо өнөөдрийн 3 дахь ээлжийн оролцогчид шалгалтаа өгч байна.