Баруун Бүсийн Эрчим Хүчний Систем ТӨХК захиргаа удирдлага, танай хамт олон, засварын бригадын инженер, техникийн нийт ажилчдад Баруун бүсийн зөвлөлийн дарга, Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржав Ховд, Увс, Баян-өлгий аймаг, 3 аймгийн 40 гаруй сумын нийт хэрэглэгчид, ард иргэдийн нэрийн өмнөөс “ТАЛАРХАЛ” илэрхийлжээ.
Тэрбээр, “Баруун Бүсийн Эрчим Хүчний Систем ТӨХК-ийн удирдлага, хамт олон, засварын бригадынхан хүчтэй шуурганы улмаас Увс аймгийн Давст сумын нутагт унасан ЦДАШ-ыг богино хугацаанд сэргээн босгож, аваарийг устган нийт хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр хэвийн хангахын төлөө цаг агаарын хүнд нөхцөлд бүхий л нөөц боломжоо дайчлан мэргэжлийн өндөр ур чадвар гарган ажиллалаа.