Хөдөө аж ахуй, байгаль экологи

ДУУТ СУМААС ШАЛГАРСАН “АЙМГИЙН АВАРГА”-ДЫН ШАГНАЛЫГ ГАРДУУЛАВ

Учран золгож буй сар шинийн босгон дээр Ховд аймгийн 8000 гаруй малчдаас 60 малчин энэ жил шинээр “АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН” гэсэн эрхэм хүндтэй цолыг хүртэж байна. Монгол орны хамгийн өндөр цэгт орших Дуут сумаас л гэхэд Шивэр багийн малчин Рэнжээгийн Нямаа, Хөхбэлчир багийн малчин Цэндсүрэнгийн Чулуунбаатар, Цагаанбургас багийн малчин Мамадын Мөнхбат нар “АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН”-аар, Шивэр багийн малчин Энхтайваны Алтанцэцэг “АЙМГИЙН АВАРГА СААЛЬЧИН”-аар шалгарсан. Аваргуудын шагналыг аймгийн Засаг даргын Тамгын газраас гаргасан хуваарийн дагуу 2019 оны 1-р сарын 30 ны өдөр Дуут сумын харьяат, Төрийн банкны захирал А.Батмөнхөөр ахлуулсан ажлын хэсэг гардуулан өгч баяр хүргэлээ.