Хөдөө аж ахуй, байгаль экологи

ХОВД СУМЫН АВАРГУУДЫН ШАГНАЛЫГ ГАРДУУЛАВ

Ховд аймгийн Ховд сум 175 мянган толгой малтай. 2018 оны жилийн эцсийн мал тооллогоор сумын хэмжээгээр 31 малчин 1000-аас дээш толгой мал тоолуулсан байна. Тэдгээрээс мал аж ахуйн салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, мал маллах арга туршлагаараа шалгаран “АЙМГИЙН ХОШОЙ АВАРГА МАЛЧИН” цол хүртсэн Цагаанбургас багийн малчин Солбанбайн Бейбитхан “АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН” цол хүртсэн – Хуниязын Ергавыл – Төнкерисийн Нагашибек – Ширчингийн Энхтөр – Харайн Аманбек “АЙМГИЙН АВАРГА ТАРИАЛАНЧ” цол хүртсэн – Есилханы Темиржол – Еркетейн Уатхан нарын шагналыг Аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга Ч.Багдалаар ахлуулсан ажлын хэсэг гардуулан өгч, баяр хүргэлээ.