Соёл урлаг, спорт

Засаг дарга Б.Дүгэржав казах түмэнд НАУРЫЗ баярын мэндчилгээ дэвшүүлэв

Тэрбээр: “Эсгий туургатны түүхийн жамаар холбогдсон Монгол улсын эрх тэгш казах болон уйгар иргэд та бүхэндээ олон зууны тэртээгээс уламжлагдан ирсэн, Казах үндэсний шинэ жилийн баяр – Наурыз баярын мэндийг өргөн дэвшүүлье.
Айл бүхэн тансаг дастарханаа дэлгэн ашид мөнхийн ерөөл тавьж, сэтгэл тэнүүн сайхан баярлаарай” гэжээ.