Цаг үеийн мэдээ

ХОВД ХОТЫН ЭРЧҮҮД ХОГ ХАЯГДЛАА ЦЭВЭРЛЭЛЭЭ

Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагын удирдлагуудын санаачлагыг дэмжиж аймгийн Засаг даргын захирамжаар Монголын уламжлалт сар шинийн баярыг угтан “Хоггүй хотод амьдарцгаая-Аавууд хогондоо” сарын аяныг зохион байгууллаа.

1 дүгээр сарын 07-оос эхэлсэн уг аяны хүрээнд албан байгууллагуудын эрчүүд иргэнийхээ үүргийг гүйцэтгэн ойр орчныхоо хог хаягдлыг цэвэрлэсэн бол 01-р сарын 30-31 ний өдрүүдэд Жаргалант сумын 12 багийн эрчүүд хогондоо гарчээ. Аяны хаалт болгож өнөөдөр аймгийн ИТХ, ЗДТГ гээд төрийн захиргаа, төрийн үйлчилгээний 63 байгууллагын эрчүүд “ХОГГҮЙ ЦЭВЭРХЭН ШИНЭЛЦГЭЭЕ” уриан дор нийтийн эзэмшлийн зам, талбай, гудамж дагуух хог хаягдлыг цэвэрлэлээ. Аяны хүрээнд ойролцоогоор 100 куб метр хогийг цэвэрлэсэн байна.