Хөдөө аж ахуй, байгаль экологи

АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧДЫН ШАГНАЛЫГ ГАРДУУЛАВ

Аймаг, сумын наадамд ажнай хурдан хүлгүүдээ хурдлуулан болзол хангасан 16 уяачид аймгийн Засаг даргын 2019 оны А/54 дугаар захирамжаар “АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ” цол олгосон. Учран золгож буй “УРВУУЛАГЧ” хэмээх Шороон Гахай жилийн сар шинийн босгон дээр “АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ” цол хүртсэн уяачдын шагналыг орон нутагт томилогдсон ажлын хэсэг гардуулан өглөө. Аймгийн Засаг дарга, Баруун бүсийн зөвлөлийн дарга Б.Дүгэржаваар ахлуусан ажлын хэсэг Мянгад сумын Цагаан булан багийн уяач С.Баян-Очирт, Засаг даргын орлогч Т.Жаргалсайхан, ХХААГ-ын дарга Г.Гончигсүрэн нар Булган сумын “БУЛГАН ГОЛ” галын уяач Б.Батсуурьт “АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ”-ийн цол тэмдгийг тус тус гардуулан өгч баяр хүргэлээ.