Цаг үеийн

Өрхийн эрүүл мэндийн төвийн эрхлэгч эмч нартай гэрээ байгуулав.

http://khovd.gov.mn/?p=1594 Монгол Улсын Эрүүл мэндийн тухай хуульд “Өрхийн эрүүл мэндийн төв нь хот, суурин газрын хүн амд төрөөс үзүүлэх өрхийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг гэрээгээр гүйцэтгэнэ” гэж заасан байдаг.

Үүний дагуу аймгийн Засаг дарга Б.Дүгэржав, Эрүүл мэндийн газрын дарга Ц.Мягмарсүрэн нар Жаргалант сумын “Баатархайрхан”, “Бугат”, “Буянт”, “Жаргалан”, “Рашаант” ӨЭМТ-үүд, Булган сумын “Булган” Өрхийн эрүүл мэндийн төвийн эрхлэгч эмч нартай гүйцэтгэлийн гэрээ байгууллаа.

Энэ үеэр Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн үйл ажиллагаатай холбоотой зарим асуудлуудыг хэлэлцэж, иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг анхан шатны нэгж болох ӨЭМТ-үүдэд ажиллаж буй эмч нарыг мэргэжил, мэдлэгээ ахиулан, мэргэшин суралцахад нь анхаарч ажиллахыг Эрүүл мэндийн газрын даргад үүрэг болголоо.