Цаг үеийн мэдээ

Аймгийн хэмжээнд 500 гаруй алба хаагч үүрэг гүйцэтгэж байна

Ховд аймагт “Ковид-19”-ийн халдварын 3 тохиолдол бүртгэгдээд байна. Эдгээр тохиолдын ойрын хавьтал болох нийт 57 иргэнийг олж тогтоон тусгаарлаад байна. Энэ орой /2021.03.30/ 20:00 цагийн орчимд эхний ээлжийн 28 хүний PCR шинжилгээний хариу гарна гэж Ховд аймгийн Эрүүл мэндийн газрын Халдварт өвчин хариуцсан мэргэжилтэн Б.Одхүү ярьлаа.

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн Засаг даргын 2 захирамж, Жаргалант сумын Засаг даргын 2 захирамж нийт 4 захирамж гарган хэрэгжүүлж байна. Аймгийн хэмжээнд 500 гаруй алба хаагч үүрэг гүйцэтгэж байна.