Цаг үеийн мэдээ

Халдварын батлагдсан тохиолдол 46 болж, 166 иргэн тусгаарлан ажиглах байранд, 354 иргэн гэрийн тусгаарлалтад байна

Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн вируслогийн салбар лаборатори 2021 оны 04 дүгээр сарын 02-ны 08:00 цагаас 04 дүгээр сарын 03-ны 08:00 цаг буюу сүүлийн 24 цагийн хооронд нийт 238 сорьцод PCR шинжилгээ хийжээ. Нийт 13-аар нэмэгдэж өнөөдөр /2021.04.03-ны 09:00 цаг/-ийн байдлаар батлагдсан тохиолдол 46 боллоо. Үүнээс 2 нь Улаанбаатар хотоос хүнс тээвэрлэн ирж байсан жолоочоос илэрсэн бол бусад нь БОЭТ-ийн Халдвартын тасагт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн ойрын хавьтлаас илэрсэн байна.

БОЭТ-өөс өгсөн мэдээллээр 2 өвчтөний биеийн байдал хүнд, бусад нь хөнгөн байна.

Өнөөдрийн /2021.04.03-ны 09:00 цаг/ байдлаар аймгийн хэмжээнд 166 иргэн тусгаарлан ажиглах байранд, 354 иргэн гэрийн тусгаарлалтад байна.
Иргэн бүр халдвараас сэргийлж:
-ГЭР ГЭРТЭЭ БАЙ!!!
-ХҮН ХООРОНДЫН ЗАЙ БАРЬ!!!
-АМНЫ ХААЛТАА ТОГТМОЛ ЗҮҮ!!! 
-ГАРАА ТОГТМОЛ АРИУТГА!!!

“ХАЛДВАРЫГ ХАМТДАА ДАВЪЯ”