Цаг үеийн мэдээ

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮД ХУРАЛДАВ

Өнөөдөр аймгийн Засаг даргын зөвлөлийн гишүүд хуралдлаа. Хурлаар аймгийн хэмжээнд 2019 онд зохион байгуулах нэгдсэн арга хэмжээний төлөвлөгөөний төслийг хэлэлцэн, санал бодлоо солилцов. Мөн “Газар тариалан”, “Хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх”, “Бэлчээрийн ашиглалтыг сайжруулах” зэрэг дэд хөтөлбөрүүдийн төслийн талаар тус тус хэлэлцэн аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралд өргөн барьж шийдвэрлүүлэхээр боллоо.