Цаг үеийн мэдээ

ТӨР-УЛААН ЗАГАЛМАЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САЛБАР ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА

Төр-Улаан Загалмайн хамтын ажиллагааны салбар зөвлөлийн хурал боллоо. Хуралд аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Энхболд, Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Ч.Багдал, ХХААГ-ын дарга Г.Гончигсүрэн, ХХҮГ-ын дэд дарга Т.Сайнбаяр, Эрүүл мэндийн газрын Нийгмийн Эрүүл мэндийн хэлтсийн дарга Б.Оюунтунгалаг, Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газрын Холбоо зарлан мэдээлэл хариуцсан мэргэжилтэн Б.Даваазаяа нарын албаны төлөөллүүд оролцов. Хурлын үеэр Б.Одонпүрэв даргатай Улаан загалмайн хорооны хамт олон өнгөрсөн 2018 онд хийж хэрэгжүүлсэн ажлын тайлан, санхүүгийн нөхцөл байдал, 2019 онд хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлынхаа талаар танилцууллаа. Тус байгууллагын хамт олон энэ онд 50 гаруй ажлыг хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.