Боловсрол, Эрүүл мэнд

ХОВД ИХ СУРГУУЛЬ “ОЮУТНЫ ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨВ”-ТЭЙ БОЛЛОО

Аймгийн ИТХ-аас баталсан “Зөв хөдөлмөрч залуу” дэд хөтөлбөрийн хүрээнд Орон нутгийг хөгжүүлэх сангийн санхүүжилтээр ХИС дэргэдээ “Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв” байгуулж, өнөөдөр нээлтээ хийлээ. Нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг даргын орлогч Ч.Уранчимэг, НБХ-ийн дарга Б.Даваадорж, ХИС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Нямдорж, Сургалт эрхэлсэн дэд захирлын үүрэг гүйцэтгэгч О.Мөнхжаргал болон албан байгууллага, аж ахуй нэгж, компани, ХИС-ийн оюутнуудын төлөөллүүд оролцов. ХИС-ийн оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв нь мэдээллийн сан бүрдүүлж эргэлтэд оруулах, оюутнуудыг хөдөлмөрийн зах зээлд бэлдэх сургалтуудыг зохион байгуулах, ажил олгогчидтой хамтын ажиллагаагаа өргөжүүлэх замаар суралцаж буй оюутнуудыг дадлагын бааз, цагийн болон байнгын ажлын байраар хангах, төгсөгчдийн хөдөлмөрийн зах зээл дээрхи нэр хүндийг нэмэгдүүлэх зорилтыг дэвшүүлж байгаа бөгөөд оюутнууд тус төвд хандаж цагийн ажил, танилцах болон үйлдвэрлэлийн дадлага, нийтийг хамарсан ажил, байнгын ажлын байранд зуучлуулах боломжтой юм.