МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ Цаг үеийн мэдээ

ХОВД АЙМГИЙН ЗДТГ-ЫН ЦЭРГИЙН ШТАБ

Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр төмөр замын бүтээн байгуулалтад Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн орж ажиллаж байгаатай холбогдуулан энэхүү бүтээн байгуулалтын ажилд өөрийн хүсэлт, сайн дурын үндсэн дээр оролцох сонирхолтой цэргийн бэлтгэл үүрэгтэн болон чөлөөнд байгаа цэргийн бэлтгэл үүрэгтнүүдийг дор дурьдсан мэргэжлийнх нь дагуу бүртгэнэ. Үүнд:

Нэг. Инженерийн мэргэжилтэн
• Авто замын инженер
• Гүүр хоолойн инженер
• Тоо хэмжээний инженер
• Геодези, хэмжилтийн инженер
• Материал, чанарын инженер
• Лаборант

Хоёр. Техникийн ажилтан
• Том оврын автомашины жолооч
• Бульдозерчин
• Автогрейдерчин
• Индүүчин жолооч
• Усны машины жолооч
• Шанагат ачигчийн оператор
• Өөрөө буулгагчийн жолооч
• Трайллерийн жолооч
• Кранчин
• Экскаваторчин

Тавигдах шаардлага:
• Эрүүл, ажлын ачаалал даах чадвартай
• Гэмт хэрэгт хобогдолгүй байх
• Архи, аливаа төрлийн мансуурах бодисны хамааралгүй байх

Дээрх мэргэжил бүхий цэргийн бэлтгэл үүрэгнүүдийг 2019 оны 06 дугаар сарын 07-12-ны хооронд Ховд аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабад болон харъяа сумын Засаг даргын Тамгын газарт ажлын өдрүүдэд 08:30-12:00, 13:00-16:30 цагийн хооронд бүртгэнэ.

Бүрдүүлэх баримт бичиг:
• Иргэний үнэмлэх
• Цэргийн үүрэгтний үнэмлэх
• Мэргэжлийн үнэмлэх, диплом
• Эрүүл мэндийн дэвтэр
• Нийгмийн даатгалын дэвтэр
• Цагдаагийн газрын тодорхойлолт
• Багийн Засаг даргын тодорхойлолт зэрэг болно.

ХОВД АЙМГИЙН ЗДТГ-ЫН ЦЭРГИЙН ШТАБ