Боловсрол, Эрүүл мэнд

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН НЭГДСЭН ТООЛЛОГО ЯВУУЛАХ ТООЛОГЧИД СУРГАЛТАД ХАМРАГДАЖ БАЙНА

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны сайд болон Үндэсний статистикийн хорооны даргын тушаалаар Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн анхдагч мэдээллийн сан бүрдүүлэх туршилтын тооллогын ажлыг Улсын хэмжээнд зохион байгуулж эхэлсэн. Энэ хүрээнд 2019 оны 2, 3 дугаар сард Ховд аймгийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй өрх бүрийг үзлэг тооллогод хамруулах, ХБИ-д тулгамдаж буй асуудлуудыг тодорхойлох асуумж судалгааны ажлыг Норвегийн тусламжийн байгууллагын “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих бэлтгэл төсөл”-ийн санхүүжилтээр зохион байгуулахаар болжээ.

Үзлэг, тооллогын ажлын бэлтгэлийг хангах, 17 сумын тоологчдыг бэлтгэх сургалтыг 2 сарын 19-21-ний өдрүүдэд зохион байгуулж байна. Сургалтад Жаргалант сумын 12 багийн нийгмийн ажилтан, хөдөөгийн сумдын халамжийн байцаагчид, нийгмийн бодлогын ажилчид болон Ховд аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхийн холбооны төлөөлөл зэрэг 35 хүн хамрагдаж байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн анхдагч мэдээллийн сан бүрдүүлэх туршилтын тооллогын ажлыг 2 сарын 23-наас 3 сарын 10-ны хооронд зохион байгуулна. Судалгаагаар тодорхойлсон ХБИ-д тулгамдаж буй асуудлуудыг үндэслэл болгон тэдэнд чиглэсэн ямар бодлого, үйл ажиллагаа шаардлагатайг тодорхойлж болохуйц чухал ач холбогдолтой юм.