Цаг үеийн мэдээ

НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛИЙН БОДЛОГЫН БАРИМТ БИЧИГ БОЛОВСРУУЛАХ АРГА ЗҮЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

2019 оны 1-р улиралд зохион байгуулах “Нягтлан бодох бүртгэл хөтлөлтийн улсын үзлэг”-ийн бэлтгэл ажлын хүрээнд аймгийн Засаг даргын Тамгын газар, “Тод санхүү” санхүү удирдлагын академи хамтран “Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичиг боловсруулах арга зүй” сэдэвт сургалтыг 2-р сарын 25, 26-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Сургалтад төсвийн болон аж ахуйн нэгж, байгууллагуудын удирдлагууд, нягтлан бодох бүртгэл, санхүүгийн ажилтнуудын төлөөлөл 70 гаруй хүн хамрагдсан юм. Тус сургалтаар зөрчлийн тухай хууль, нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичгийн үндэслэл, арга зүй, дотоод хяналтын тогтолцоо, эрсдлийн үнэлгээ, нягтлан бодох бүртгэлийн ерөнхий болон тусгай бодлогыг боловсруулах талаар холбогдох мэргэжилтнүүд мэдээлэл хийж, оролцогчид харилцан санал солилцов.

Сургалтын үр дүнд нягтлан бодох бүртгэл, санхүүгийн ажилтнууд мэргэжил арга зүйгээ дээшлүүлэх, улс орон даяар зохион байгуулж буй нягтлан бодох бүртгэл хөтлөлтийн үзлэгт амжилттай оролцох зэрэг чухал ач холбогдолтой юм. Сургалтын төгсгөлд оролцогчдод сертификат гардуулан өглөө.