МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ Соёл урлаг, спорт Цаг үеийн мэдээ

“НИЙГМИЙН ХӨГЖИЛД-ЗАЛУУ ЭЭЖҮҮДИЙН ОРОЛЦОО” сэдэвт уулзалт боллоо.

Үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, орон гэрээ өөд нь татах их ажлын хажуугаар орон нутгийнхаа хөгжлийн төлөө оюун ухаан, хүч хөдөлмөрөө зориулж яваа эмэгтэйчүүдээ хөгжүүлэх, тэдний дуу хоолойг сонсох, нийгэмд эзлэх байр суурь, оролцоог нь нэмэгдүүлэх зорилгоор “НИЙГМИЙН ХӨГЖИЛД-ЗАЛУУ ЭЭЖҮҮДИЙН ОРОЛЦОО” сэдэвт урлаг, соёл, танин мэдэхүйн соён гэгээрүүлэх нэгдсэн арга хэмжээг зохион байгууллаа.

Жаргалант сумын хэмжээнд 2246 одонтой ээж бий. Үүний 420 нь 40 хүртэлх насны залуу ээжүүд. “ЭХ ҮРСИЙН БАЯР”-ыг тохиолдуулан аймгийн ЗДТГ, Жаргалант сумын ЗДТГ-тай хамтран зохион байгуулсан энэхүү арга хэмжээнд бага болон өсвөр насны хүүхдүүдтэй хамгийн ойр байдаг, Жаргалант сумын 12 багийн 40 хүртэлх насны эмэгтэйчүүдийн төлөөлөл 300 гаруй хүн оролцлоо.

Энэ үеэр орон нутгийн нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, цаашдын зорилт, бүтээн байгуулалт, нийгмийн салбар тэр дундаа боловсрол, эрүүл мэндийн салбарт баримталж буй бодлого үйл ажиллагааныхаа талаар танилцууллаа.