Цаг үеийн мэдээ

2019 ОНЫ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨЛӨВЛӨГӨӨГ БАТАЛЛАА

02-р сарын 27 ны өдөр аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдаж, таван асуудал хэлэлцсэний дотор аймгийн 2019 оны нэгдсэн арга хэмжээний төлөвлөгөө батлах асуудлууд багтлаа.

Тухайн асуудалтай холбогдуулан аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралд Засаг даргын орлогч Т.Жаргалсайхан, ТЗУХ-ийн мэргэжилтэн Б.Энхбаатар болон холбогдох хэлтсийн зарим мэргэжилтнүүд оролцон 2019 оны нэгдсэн арга хэмжээний төлөвлөгөөг танилцуулж хэлэлцүүлэг өрнүүлэн тогтоолын төслийг баталлаа.

Аймгийн хэмжээнд 2019 онд зохион байгуулах арга хэмжээнүүдийн нэгдсэн төлөвлөгөөг “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” хууль, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдээс бусад улс, салбар, орон нутгийн чанартай түүхэн үйл явдлын ой, тэмдэглэлт өдрийг тэмдэглэх болон гавьяат үйлстнийг алдаршуулах, дурсгалыг нь мөнхжүүлэх ажлыг зохион байгуулахад мөрддөг Засгийн газрын 2010 оны 172 дугаар тогтоолоор баталсан “Түүхэн үйл явдлын ой, тэмдэглэлт өдрийг тэмдэглэх, гавьяат үйлстнийг алдаршуулах, дурсгалыг нь мөнхжүүлэх журам” болон сум, байгууллагуудын саналыг үндэслэн боловсруулсан байна.