ӨНӨӨДӨР ХОВД АЙМГИЙН ХЭМЖЭЭНД 362 ЭЭЖ “АЛДАРТ ЭХ”-ИЙН ОДОНГООР ЭНГЭРЭЭ МЯЛААЛАА
http://khovd.gov.mn/?p=2914
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 5-р сарын 23-ны өдрийн 97-р зарлигийн дагуу өнөөдөр Ховд аймгийн хэмжээнд нийт 24-өөс 46 насны 362 ээж үүнээс 1-р зэргийн одонгоор 31, 2-р зэргийн одонгоор 331 ээж энгэртээ “Алдарт эх”-ийн одонгоо зүүлээ.
“Алдарт эх”-ийн 1, 2-р зэргийн одонгоор шагнуулсан Жаргалант сумын 101 эхийн одонг өнөөдөр аймаг орон нутгийн удирдлагууд ёслол хүндэтгэлтэйгээр гардуулан өгч, баяр хүргэлээ.
Жаргалант сумын хэмжээнд “Алдарт эх”-ийн 1-р зэргийн одонгоор шагнуулсан ээжүүдийн хамгийн залуу нь 32 настай, “Алдарт эх”-ийн 2-р зэргийн одонгоор шагнуулсан ээжүүдийн хамгийн залуу нь 24 настай ажээ. Энэ жил одон гардан авсан ээжүүдийн тоо өнгөрсөн оныхоос 7%-иар өссөн байна.