Цаг үеийн мэдээ

“КОВИД-19”-ИЙН ХАЛДВАРЫН БАТЛАГДСАН ТОХИОЛДОЛ 14-ӨӨР НЭМЭГДЭЖ НИЙТ 145 БОЛЛОО

Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Вируслогийн салбар лаборатори 2021 оны 04 дүгээр сарын 13-ны 08:00 цагаас 04 дүгээр сарын 14-ний 08:00 цаг буюу сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 323 сорьцод PCR шинжилгээ хийжээ. Энэ хугацаанд халдварын батлагдсан тохиолдол 14-өөр нэмэгдэж өнөөдрийн /2021.04.13/ байдлаар нийт 145 боллоо.

Тодруулбал, “Тусгаарлах эмнэлэг”-т хэвтэн эмчлүүлж иргэдийн ойрын хавьтал буюу тусгаарлан ажиглах байранд байсан иргэдээс, Улаанбаатар хотоос ирж байсан тээврийн 2 жолоочоос /зөөвөрлөгдсөн/ халдвар илэрчээ. Мөн аймгийн төвд ирж буяны ажилд оролцсон Эрдэнэбүрэн сумын харьяат иргэний ойрын хавьтлын буюу Жаргалант суманд оршин суух 6 иргэнээс халдвар илэрсэн байна.
БОЭТ-өөс өгсөн мэдээллээр Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг”-т 99 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдгээрээс 2 өвчтөний биеийн байдал хүнд, 6 өвчтөний биеийн байдал хүндэвтэр, бусад нь хөнгөн байна.
“Ковид-19”-ийн халдвар авч эдгэрсэн хүний тоо өнөөдрийн /2021.04.14/ байдлаар 56 болж байна. Өнгөрсөн өдрүүдэд 45 иргэн эдгэрч эмнэлгээс гарсан бол өнөөдөр 11 хүн эмнэлгээс гарна гэсэн урьдчилсан мэдээ байна.

Аймгийн хэмжээнд ойрын хавьтлын 521, гэрийн ажиглалтад 622 иргэн байна

“Ковид-19”-ийн халдварын тархалтыг хумихад иргэн таны “ДЭМ, ДЭГЛЭМ” чухал. Тиймээс, Иргэн бүр халдвараас сэргийлж:
-ГЭР ГЭРТЭЭ БАЙ!!!
-ХҮН ХООРОНДЫН ЗАЙ БАРЬ!!!
-АМНЫ ХААЛТАА ТОГТМОЛ ЗҮҮ!!! 
-ГАРАА ТОГТМОЛ АРИУТГА!!!

“ХАЛДВАРЫГ ХАМТДАА ДАВЪЯ”