Цаг үеийн мэдээ

“КОВИД-19”-ИЙН ХАЛДВАР АВСАН ИРГЭДЭЭС 105 БУЮУ 55 ХУВЬ НЬ ЭДГЭРЛЭЭ

Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Вируслогийн салбар лаборатори 2021 оны 04 дүгээр сарын 20-ны 08:00 цагаас 04 дүгээр сарын 21-ний 08:00 цаг буюу сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 215 сорьцод PCR шинжилгээ хийжээ. Энэ хугацаанд халдварын батлагдсан тохиолдол 2-оор нэмэгдэж өнөөдрийн /2021.04.21/ байдлаар 192 нийт боллоо.

Тодруулбал, “Тусгаарлах эмнэлэг”-т хэвтэн эмчлүүлж буй иргэдийн ойрын хавьтал буюу тусгаарлан ажиглах байр “ROYAL” зочид буудалд байсан 1 иргэнээс, “Тусгаарлах эмнэлэг”-т хүүхдээ сахиж байсан нэг сахиураас тус тус халдвар илэрчээ.
Зэрэг сумаас халдварын тохиолдол нэмж бүртгэгдээгүй. Шинээр халдварын ямар нэгэн голомт гараагүй байна.
БОЭТ-өөс өгсөн мэдээллээр Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг”-т өнөөдрийн /2021.04.21/ байдлаар 87 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдгээрээс биеийн байдал маш хүнд-1, хүнд-2, хүндэвтэр-5, бусад нь хөнгөн байна.

“Ковид-19”-ийн халдварын улмаас “Тусгаарлах эмнэлэг”-т хэвтсэн иргэдээс 105 буюу 55 хувь нь эдгэрч гэртээ гараад байна.
Өнөөдрийн  /2021.04.21-ний 09:00 цаг/ байдлаар аймгийн хэмжээнд ойрын хавьтлын 879 иргэн байгаа бол 169 иргэн тусгаарлан ажиглах байранд, 587 иргэн гэрийн тусгаарлалтад, 125 иргэн гэрийн ажиглалтад байна.

“Ковид-19”-ийн халдварын тархалтыг хумихад иргэн таны “ДЭМ, ДЭГЛЭМ” чухал. Тиймээс, Иргэн бүр халдвараас сэргийлж:
-ГЭР ГЭРТЭЭ БАЙ!!!
-ХҮН ХООРОНДЫН ЗАЙ БАРЬ!!!
-АМНЫ ХААЛТАА ТОГТМОЛ ЗҮҮ!!!
-ГАРАА ТОГТМОЛ АРИУТГА!!!
“ХАЛДВАРЫГ ХАМТДАА ДАВЪЯ”