МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ Соёл урлаг, спорт

Жүдо бөхийн Улсын аварга шалгаруулах тэмцээний нээлт.

Хүүхэд багачуудыг спортоор хичээллүүлэх, эрүүл чийрэг бие бялдартай, зөв хүн болгон хөгжүүлэн төлөвшүүлэх зорилгоор үйл ажиллагааныхаа хөтөлбөрт “АВАРГУУД” хөтөлбөрийг тусган аймгийн ИТХ-аар батлуулан ажиллаж байна. Үүний үр дүнд манай тамирчид аймаг, бүс, Улсын чанартай тэмцээн уралдаанд амжилттай оролцож түүхэн амжилтууд гаргасаар байна.

Өнгөрсөн 4-р сард Идэрчүүдийн Волейболын Улсын аварга шалгаруулах тэмцээнийг амжилттай зохион байгуулсан. Тэгвэл энэ удаад “ХОВД-2019” Жүдо бөхийн барилдааны өсвөр үеийн Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээнийг Дарви сумын харьяат, “МОСКВА-80” Зуны олимпийн XXII их наадмын Хүрэл медальт, Монгол Улсын начин, Монгол Улсын гавьяат тамирчин Равдангийн Даваадалай гуайн нэрэмжит болгон зохион байгуулж байна.

Монгол улсын 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн нийт 49 багийн 700 орчим тамирчид 2005-2007, 2008-аас дээш гэсэн 2 насны ангилалаар оролцож, 122 багц медалийн төлөө өрсөлдөж буй тус тэмцээний нээлтийн арга хэмжээг өнөөдөр /2019.05.18/ ёслол төгөлдөр зохион байгууллаа.