Цаг үеийн мэдээ

“ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН ӨДРҮҮД”-ИЙГ ЭНЭ ЖИЛ “ТАНЫ ТӨЛСӨН ТАТВАР ТАХЛЫГ ДАВАХ ДЭМ” УРИАН ДОР “ЦАХИМ”-ААР ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

Монголын Татварын албанаас “ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН ӨДРҮҮД”-ийг жил бүрийн 5 дугаар сарын 2 дахь 7 хоногт тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. 22 дахь жилдээ тэмдэглэж буй Татвар төлөгчдийн өдрүүд” энэ онд 05 дугаар сарын 10-наас 14-ний өдрүүдэд тохиож байна. Энэ жил “ТАНЫ ТӨЛСӨН ТАТВАР ТАХЛЫГ ДАВАХ ДЭМ” уриан дор “ЦАХИМ”-аар зохион байгуулж байна.

Ховд аймгийн Татварын алба 2021 оныг “ТАТВАРЫН БОЛОВСРОЛЫН ЖИЛ” болгон зарлаж татвар төлөгчид рүү чиглэсэн сургалтууд зохион байгуулахын зэрэгцээ татвар төлөгчдийн бизнесийн үйл ажиллагааг нь олон нийтэд сурталчилан таниулах ажлыг түлхүү хийж байна.

“ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН ӨДРҮҮД”-ийг тохиолдуулан уламжлал ёсоор 2020 оны шилдэг аж ахуй нэгж, иргэнийг шалгаруулан цом, өргөмжлөл дурсгалын зүйлээр шагнаж урамшуулжээ. Мөн Ирээдүйн татвар төлөгчдийн дунд “НЭГ НЬ НИЙТИЙН ТӨЛӨӨ, НИЙТ НЬ НЭГИЙН ТӨЛӨӨ” “ГАР ЗУРАГ”, “ТИК ТОК” зэрэг “ЦАХИМ” уралдаан зарлаж шилдэг 3 оролцогчийг шалгаруулан шагнаж урамшуулав.