Соёл урлаг, спорт

АЙМГИЙН “ӨРГӨМЖЛӨЛТ ЭЭЖҮҮД”-ИЙН ШАГНАЛЫГ ГАРДУУЛЛАА

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан аймгийн Засаг даргын Тамгын газар, Эмэгтэйчүүдийн холбоо хамтран “ӨРГӨМЖЛӨЛТ ЭЭЖҮҮД”-д шагнал гардуулах ёслолын арга хэмжээг зохион байгууллаа. Аймгийн ХДТ-т өнөөдөр зохион байгуулсан хүндэтгэлийн энэхүү арга хэмжээг Засаг даргын орлогч, Эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Ч.Уранчимэг нээж, баяр хүргэн үг хэллээ.

Мөн аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди оролцож эхчүүд, эмэгтэйчүүддээ баяр хүргэн, мэндчилгээ дэвшүүлж “ӨРГӨМЖЛӨЛТ ЭЭЖҮҮД”-д шагнал гардуулан хүндэтгэл үзүүлэв.

”Дархан ээж”- ээр Эрдэнэбүрэн сумын Шураг багийн өндөр настан Чимэдийн Насанхүү “Халамжит ээж”-ээр Чандмань сумын Жаргалант багийн иргэн Дагдангийн Бямбасүрэн “Наран ээж ”-ээр Жаргалант сумын Тахилт багийн Осорын Бадамжав “АЧЛАЛТ ЭЭЖ”-ээр Цэцэг сумын Цэцэг нуур багийн иргэн С.Сампил “Оюунлиг ээж”-ээр Жаргалант сумын иргэн Гочигийн Сонин “Саран ээж”-ээр Алтай сумын Хоролын Цэвэлмаа “Буянтай ээж”-ээр эх орныхоо хөгжлийн 3 үеийн намтар түүхийг бүтээлцэхэд өөрийн хувь нэмрээ оруулж, 90 насыг зооглон, үр хүүхэд, ач, зээ гуч, жич нартаа ариун сургааль, ач буянаа зориулан суугаа Дуут сумын Босго багийн иргэн Цогтын Түмнээ “Энэрэлт ээж”-ээр Мөст сумын Оросоогийн Ичинхорлоо “Манлай ээж”-ээр үр удмынхаа 5 үеийн намтар түүхийг бүтээхдээ эх орныхоо хөгжил цэцэглэлтэнд үнэтэй хувь нэмрээ оруулж буй 8 хөвгүүд, охидыг өв тэгш хүмүүжилтэй, мэдлэг боловсролтой иргэд болгон өсгөсөн Дөргөн сумын Аргалан багийн 92 настай Раднаагийн Хушигт нарыг шалгаруулан хүндэтгэл үзүүллээ. Түүнчлэн Алагтолгой багийн иргэн Т.Наадгай, Магсаржав багийн иргэн М.Дунгаамаа, Ш.Оюунхүү нарыг Ховд аймгийн “Хүндэт тэмдэг”-ээр шагнаж урамшуулав.

Энэ үеэр Хувь хүний хөгжлийн институтын захирал сэтгэл зүйч М.Алтанцэцэг “Эмэгтэйчүүдийн үнэ цэнэ” сэдэвт лекц уншлаа.