МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ Цаг үеийн

“Транскапитал” ББСБ-аас 4000 ширхэг амны хаалт хандивлалаа

Ховд аймагт 2018 оноос үйл ажиллагаагаа явуулж буй “Транскапитал” банк бус санхүүгийн байгууллагаас аймгийн Онцгой комисст 4000 ширхэг амны хаалт хандивласныг өнөөдөр тус байгууллагын Ховд аймаг дахь салбарын хамт олон аймгийн ЗДТГ-ын даргад хүлээлгэн өглөө.
Цар тахлын нөхцөл байдлын үед иргэн бүр хариуцлагатай байж, халдвар хамгааллын дэглэмийг сайтар баримталж, “ковидгүй зуны төлөө” вакциндаа идэвхтэй хамрагдан, “ХАЛДВАРЫГ ХАМТДАА ДАВЦГААЯ”.