Боловсрол, Эрүүл мэнд МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ Цаг үеийн Цаг үеийн мэдээ

НИЙТ 358 СОРЬЦОД PCR ШИНЖИЛГЭЭ ХИЙХЭД БҮГД СӨРӨГ ГАРЧЭЭ

Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Вируслогийн салбар лаборатори 2021 оны 05 дугаар сарын 20-ны 8:00 цагаас 05 дугаар сарын 21-ний 08:00 цаг буюу сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 358 сорьцод PCR шинжилгээ хийжээ. Халдварын тохиолдол илрээгүй байна.
БОЭТ-өөс өгсөн мэдээллээр Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг”-т өнөөдрийн /2021.05.21/ байдлаар 4 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдгээрээс биеийн байдал маш хүнд-1 бусад нь хөнгөн байна.
Өнөөдрийн /2021.05.21-ний 08:00 цаг/ байдлаар аймгийн хэмжээнд ойрын хавьтлын, тусгаарлан ажиглах байранд 2, гэрийн тусгаарлалтад 4, гэрийн ажиглалтад 135 иргэн байна.
Иргэн бүр “ДЭГЛЭМ”-ээ барьж “КОВИДГҮЙ ЗУНЫ ТӨЛӨӨ” халдвараас сэргийлж вакциндаа идэвхтэй хамрагдах нь чухал.
“ХАЛДВАРЫГ ХАМТДАА ДАВЪЯ”