Түүх, соёл, дурсгал

Ховд аймгийн нутаг дахь археологийн дурсгалууд
  Хойт Сэнхэрийн агуйн зосон зургууд Агуй нь Манхан сумын төвөөс баруун хойт зүгт 25 км-т Хойт Сэнхэрийн голын хөвөөнд оршино. Их, бага хоёр агуйнаас бүрдэнэ. Их агуй зүүн талынхаа хунхад алдарт зургаа хадгалан үлджээ. Агуй нь гантиг чулуунаас тогтсон бөгөөд уулын хормойгоос 100 орчим метрийн өндөрт байрлана. Агуйн дотор талын өндөр нь 15 метр. Агуй багтаамжийн хувьд асар том бөгөөд түүнд ороход эртний томоохон сүм юм уу, эс бөгөөс орчин үеийн томоохон театрт орж байгаа мэт сэтгэгдэл төрүүлдэг. Агуйн 4 хунхад арслан заан, аргаль, тэмээн хяруул, савгат хирс, цэн тогоруу, зээр, могой зэрэг амьтдыг маш уран хийц, зохиомжтойгоор улаан зосоор зурж дүрсэлжээ. Хойт Сэнхэрийн агуйн зураг нь урлаг судлаачдад уран зургийн галерей, түүхчдэд түүхийн үнэт сурвалж, бичиг үсэг судлаачдад бичиг үсгийн цагаан толгой, палеонтологичдод эртний амьтны хүрээлэн, математикчдад тооны дугаарлал, тооллын систем болон бидний үед уламжлан иржээ .

Ишгэн толгойн хадны зураг

<p>text-align</p>” class=”wp-image-415″/><figcaption> <br>Манхан сумын төвөөс хойш 6 км орчимд жижиг хадан толгой оршино.  Үүнийг нутгийнхан “Ишгэн толгой” хэмээдэг. Ишгэн толгойн хадны зургийг  1979 онд илрүүлжээ. Профессор Д.Цэвээндоржийн тодорхойлсноор Ишгэн  толгойн хаданд нийт 150 гаруй зураг дүрсийг сийлснээс хүн-1, адуу-18,  үхэр-13, буга, хандгай, гөрөөс-19, тэмээ-1, янгир -17, аргаль-11,  могой-5, бар-3, тэмдэг үсэг-53 байдаг аж.<br> Ишгэн толгойн хадны зураг нь сэдэв, зохиомж, дүр дүрслэлийн арга  барилаараа Чандмань хар үзүүрийн зурагтай, зарим шинжээрээ Хойт  Сэнхэрийн агуй, Шишкино хясааны зургуудтай тус тус төслөг байна. Иймд  археологич А.П.Окладников, Д.Цэвээндорж нар Ишгэн толгойн хадны зургийг  дээрх дурсгалуудтай харьцуулан үзээд, хуучин чулуун зэвсгийн дээд шатанд  холбогдуулан үзсэн билээ </figcaption></figure>



<p class=