Аймгийн ЗДТГ

Д.ЭНХБОЛД
АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА



Ажлын чиг үүрэг
Аймгийн Засаг даргын ажлын алба нь Тамгын газар байх бөгөөд дор дурдсан чиг үүргийг хэрэгжүүлнэ.
-Харьяалах нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн хөгжлийн стратегийн төлөвлөлт, хөтөлбөр, төсөл зохиох, зохицуулах, хяналт шинжилгээ хийх, үнэлж дүгнэх, бодлогын удирдамжаар хангах
-Засаг даргаас бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь зохион байгуулалт, эрх зүй, аж ахуйн талаар Тамгын газрын хэлтэс, албадын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, нутгийн захиргааны байгууллагыг чиглүүлэн удирдахад нь Засаг даргад туслах
-Хурал, Засаг дарга, доод шатны нутгийн захиргааны байгууллагыг шаардлагатай мэдээллээр хангах
-Хууль тогтоомж, Засгийн газар, Хурал, Засаг даргын шийдвэрийг биелүүлэх үүрэг бүхий байгууллага, албан тушаалтанд хүргүүлэх, хэрэгжилтийг зохион байгуулах, гүйцэтгэлд нь хяналт тавьж үр дүнг тооцох
-Тамгын газрын бичиг хэргийг хөтлөх, байгууллага иргэдээс ирүүлсэн өргөдөл, санал гомдлыг шийдвэрлэх ажлыг зохион байгуулах
-Төрийн захиргааны ажилтныг бэлтгэх, давтан сургах, мэргэшүүлэх, тэдний ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах ажлыг хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулах
-Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хэвийн үйл ажиллагааг хангаж, аж ахуйн талаар үйлчлэх.

АЛСЫН ХАРАА
Төрийн албыг чанаржуулж
Төрөлх нутгаа хөгжүүлнэ

ЭРХЭМ ЗОРИЛГО
Төр, иргэн, иргэний нийгмийн байгууллагуудын хамтын ажиллагаанд тулгуурлан, төрийн албыг чанаржуулж, үйлдвэрлэл бизнест ээлтэй, ногоон хөгжлийн загвар аймаг болохын төлөө тэргүүлэн манлайлна.

СТРАТЕГИЙН ЗОРИЛГО
Аймгийн Засаг даргын Тамгын газар нь өөрийн эрхэм зорилгоо бүрэн хангахын тулд дараах зарчмуудыг эрхэмлэн ажиллана. Үүнд:
Оролцоонд суурилсан ардчилсан засаглалыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх
Төрийн захиргааны удирдлагын манлайллыг хангаж, төрийн албаны үйлчилгээний чанар, хүртээмж, үр ашгийг дээшлүүлэх
Хүн амын эрэлт хэрэгцээнд нийцсэн нийгмийн үйлчилгээ
Үйлдвэрлэл, бизнест ээлтэй орчин бүрдүүлэх замаар эдийн засгийн өсөлтийг дэмжиж орон нутгийн бие даасан байдлыг бий болгох
Байгаль орчны эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэх, экологийн тэнцвэрт байдлыг хадгалах, байгалийн нөөц баялгаа хамгаалах, зүй зохистой ашиглаж, ногоон хөгжлийн загвар аймаг болох