ХШҮДА-ын хэлтэс

Д.АРИУНБИЛЭГ
ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ, ДОТООД АУДИТЫН ХЭЛТСИЙН ДАРГА

Өрөөний №216, утас:99439981
И-мэйл: D.Ariunbileg27@gmail.com
Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, Засгийн газрын тогтоол шийдвэр, Үндэсний болон дэд хөтөлбөр, нутгийн удирдлагын шийдвэр, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх жил бүрийн үндсэн чиглэл, аймгийн Засаг даргын захирамж, бодлого, хөтөлбөр, төлөвлөгөөний хэрэгжилтэнд хяналт шинжилгээ хийж үнэлгээ өгөх замаар Засаг даргын үйл ажиллагааны үр дүнг нэмэгдүүлэх, хэлтэс харьяа байгууллагын үйл ажиллагааны үр дүнг үнэлэх, хүсэн хүлээсэн үр дүнд хүрэх, иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээг сайжруулахад дэмжлэг үзүүлэхүйц цаг үеэ олсон чанартай мэдээлэл, бодлогын зөвлөмжөөр хангах чиг үүрэг гүйцэтгэнэ.

Ц.ОЮУНЧИМЭГ
ТОГТООЛ, ШИЙДВЭР, ХӨТӨЛБӨР ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТЭН

Өрөөний №217, утас: 99019227
И-мэйл: Oyunchimeg@khovd.gov.mn
Засгийн газар болон аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын тогтоол шийдвэрийн биелэлт тооцох, Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол улсын болон аймгийн эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийн явц, үр дүнд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, аймгийн удирдлагуудыг мэдээ, мэдээллээр ханган, Монгол улсын Засгийн газарт тайлагнана.
Мөн сум, агентлаг, төрийн байгууллагууд, төрийн албан хаагчдыг мэргэжил арга зүйгээр хангаж, зөвлөн туслах, тэдгээрийн үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж,· дүгнэлт гаргах, иргэд, албан тушаалтанд тухайн үйл ажиллагааны чиглэлээр мэдээ, мэдээлэл өгөх үүргийг хэрэгжүүлнэ.

Б.ДАВААСҮРЭН
ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТЭН

Өрөөний №217, утас: 88434265
И-мэйл: gantomor@khovd.gov.mn

Улсын Их Хурал, Засгийн газраас баталсан үндэсний хөтөлбөр, төсөл, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Тэргүүлэгчдийн тогтоол, хуралдааны тэмдэглэлийн биелэлт тооцох, Шадар сайд болон яамдын сайд нартай байгуулсан Засгийн газрын зарим чиг үүргийг орон нутагт төлөөлөн хэрэгжүүлэх гэрээ, Засаг даргын Тамгын газрын даргын төсвийн шууд захирагчийн үр дүнгийн гэрээ, Төсвийн ерөнхийлөн захирагч, аймгийн Засаг даргаас эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын дарга нартай байгуулсан Төсвийн шууд захирагчийн үр дүнгийн гэрээ, Төсвийн ерөнхийлөн захирагч, аймгийн Засаг даргаас сумдын Засаг дарга нартай байгуулсан Засгийн газрын зарим чиг үүргийг орон нутагт төлөөлөн хэрэгжүүлэх гэрээний хэрэгжилтэд хяналт-шинжилгээ үнэлгээ хийх, Хяналт-шинжилгээ, үнэлгээний үйл ажиллагааны нээлттэй, ил тод байдлыг хангаж ажиллах, “Төрийн байгууллагын үйлчилгээний чанар хүртээмжид өгөх хэрэглэгчийн үнэлгээ”-г төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх, явцын хяналт тавих, Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэх аймгийн удирдлагуудыг мэдээ, мэдээллээр ханган, Монгол улсын Засгийн газарт тайлагнана.
Мөн сум, агентлаг, төрийн байгууллагууд, төрийн албан хаагчдыг мэргэжил арга зүйгээр хангаж, зөвлөн туслах, тэдгээрийн үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, дүгнэлт гаргах, иргэд, албан тушаалтанд тухайн үйл ажиллагааны чиглэлээр мэдээ, мэдээлэл өгөх үүргийг хэрэгжүүлнэ.