Цаг үеийн Цаг үеийн мэдээ

“ҮЙЛДВЭРЛЭГЧ ХОВД” ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД ЖДҮ ЭРХЛЭГЧДЭЭ ДЭМЖИН АЖИЛЛАЖ БАЙНА

Ховд аймаг 2019 оныг “Өрхийн болон жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих жил” болгон зарлаж, “Үйлдвэрлэгч Ховд” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Уг хөтөлбөрийн хүрээнд орон нутагтаа ЖДҮ-ийг хөгжүүлж, тогтвортой үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдийг дэмжих зорилгоор хуучнаар “Мянган угалзат” зочид буудлын байрыг бүрэн засварлаж, “Шинэ Ховд бизнес инкубатор төв”-ийг байгуулж, албан ёсны нээлтийн үйл ажиллагааг өнөөдөр зохион байгууллаа. […]

Цаг үеийн Цаг үеийн мэдээ

ОРОН НУТГИЙН УДИРДЛАГЫН БОЛОН ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН АЛБАН ХААГЧДЫН СУРГАЛТ, УРЛАГ СПОРТЫН НААДАМД БУЛГАН СУМЫН АЛБАН ХААГЧИД ТЭРГҮҮЛЛЭЭ

Ховд аймгийн ИТХ, ЗДТГ, Тогтвортой амьжиргаа-3 төсөл хамтран зохион байгуулсан “Орон нутгийн удирдлагын болон төрийн байгууллагын албан хаагчдын сургалт, урлаг спортын наадам-2019” арга хэмжээнд 17 сумын 300 гаруй албан хаагч оролцлоо. Урлагийн наадмыг багийн мэндчилгээ, гоцлол үзүүлбэр гэсэн хоёр төрлөөр зохион байгууллаа. Багийн мэндчилгээний төрөлд: 1-р байр – Жаргалант сумын “Ховд хот” баг 2-р байр […]

Хууль, эрх зүй Цаг үеийн Цаг үеийн мэдээ

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ЕРӨНХИЙ МЭДЛЭГИЙН ШАЛГАЛТАД ТЭНЦСЭН ИРГЭДИЙН АНХААРАЛД:

Монгол хэл, бичгийн чадварын шалгалт 11-р сарын 19-ний өглөө орон нутгийн цагаар 8:00-д Ховд их сургуулийн 207 тоотод эхэлнэ. Шалгалтыг 2 ээлжээр зохион байгуулах ба 20 ба түүнээс дээш оноо авсан иргэд 3 дахь шатны буюу Дүн шинжилгээ хийх чадварын шалгалтад орох эрхтэй болно. Шалгалтад орохдоо: -Иргэний үнэмлэх -Баталгаажилтын хуудсаа дахин шинээр хэвлэн авч ирэх […]

Цаг үеийн Цаг үеийн мэдээ

ОРОН НУТГИЙН УДИРДЛАГЫН БОЛОН ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН АЛБАН ХААГЧДЫН СУРГАЛТ, УРЛАГ СПОРТЫН НААДАМ БОЛЛОО

Ховд аймгийн ИТХ, ЗДТГ, Тогтвортой амьжиргаа-3 төсөл хамтран “Орон нутгийн удирдлагын болон төрийн байгууллагын албан хаагчдын сургалт, урлаг спортын наадам-2019” арга хэмжээг 11-р сарын 15, 16-ны өдрүүдэд Ховд хотод анх удаагаа зохион байгууллаа. Тус арга хэмжээ аймаг, сумдын ИТХ-ын ажлын алба, ЗДТГ-ын ажилтнуудыг чадавхжуулах сургалтаар эхэллээ. Сургалт зөвлөгөөний эхэнд аймаг, орон нутгийн удирдлагууд Монгол Улсын […]

Боловсрол, Эрүүл мэнд Цаг үеийн Цаг үеийн мэдээ

“СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛ-ХҮНИЙ ХӨГЖИЛД НӨЛӨӨЛӨХ НЬ” АЙМГИЙН АНХДУГААР ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

Аймгийн БСУГ-аас Сургуулийн өмнөх боловсролын салбарын анхдугаар зөвлөгөөнийг энэ сарын 17-ны өдөр “Сургуулийн өмнөх боловсрол-хүний хөгжилд нөлөөлөх нь” сэдвийн хүрээнд зохион байгууллаа. 2019 оны байдлаар Ховд аймгийн төрийн өмчийн 32 цэцэрлэгт 860 гаруй багш, ажилчид ажиллаж 7121 хүүхдийг өдрийн бүлгээр, 720 хүүхдийг хувилбарт сургалтаар сурган хүмүүжүүлж байна. СӨБ-ын салбарын анхдугаар зөвлөгөөнд 17 сумын 40 гаруй […]

Хууль, эрх зүй Цаг үеийн Цаг үеийн мэдээ

ТӨРИЙН АЛБАНЫ ШАЛГАЛТЫН “ЕРӨНХИЙ МЭДЛЭГ”-ИЙН ШАЛГАЛТЫГ 11 САРЫН 16-НЫ ӨДӨР ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Төрийн жинхэнэ албаны нөөц бүрдүүлэх ерөнхий шалгалт 11-р сарын 16 ерөнхий мэдлэгийн шалгалтаар эхэллээ.

Соёл урлаг, спорт Цаг үеийн Цаг үеийн мэдээ

ЗАЛУУ ҮЕИЙН ХӨӨМИЙЧДИЙГ “ХӨӨМИЙ БИТ” СУРГАЛТАД ХАМРУУЛЖ ЭХЭЛЛЭЭ

Ховд аймгийн Засаг даргын Тамгын газраас Дэлхийн хөөмийн холбоо, Монголын Үндэсний Битбоксын холбоотой хамтран 10-р сарын 31-ний өдөр “Хөөмий бит” анхан шатны сургалтыг зохион байгууллаа. Үндэсний язгуур соёлын үнэт өв болсон хөөмийн урлагийг орчин үеийн урлагийн төрөл битбокстой хослуулсан “Хөөмий бит” хэмээх урсгалыг шинэ үеийнхэнд танин мэдүүлэх, зааж сургах зорилгоор үе шаттайгаар зохион байгуулах уг […]

Цаг үеийн Цаг үеийн мэдээ

АЙМГИЙН ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ӨРГӨТГӨСӨН ХУРАЛДААН БОЛЛОО

Өнөөдөр /2019.10.31/ аймгийн ИТХ-ын Ажлын албанаас ИТХ-ын Тэргүүлэгчдийн өргөтгөсөн хуралдааныг Эрүүл мэндийн газарт зохион байгууллаа. Хуралдаанд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч, Төлөөлөгчид болон 17 сумын Эрүүл мэндийн салбар байгууллагын удирдлага, холбогдох мэргэжилтнүүдийн төлөөлөл 50 орчим хүн оролцсон юм. Энэ удаагийн хуралдаанаар орон нутгийн Эрүүл мэндийн салбарт хэрэгжиж буй Үндэсний хөтөлбөрүүд, Аймгийн дэд хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн явц, үр дүнгийн […]

Соёл урлаг, спорт Цаг үеийн Цаг үеийн мэдээ

ХОВД НУТГИЙНХАН “ХӨӨМИЙ”-Н УРЛАГАА ГЕННИСИЙН НОМОНД БҮРТГҮҮЛЛЭЭ

Монгол ардын язгуур урлагийн томоохон өв болсон “Хөөмий”-н урлагийг Дэлхийн дээд амжилтын ном Геннист бүртгүүлэх зорилгоор өнөөдөр аймгийн БТСГ-т “Хамгийн олон хөөмийч нэгэн зэрэг хөөмийлөх” үйл ажиллагааг зохион байгууллаа. Уг сорилтын үйл ажиллагаанд хөөмийн урлагийг өвлөн уламжлагчид, мэргэжлийн уран бүтээлчид, ардын авьяастнуудын төлөөлөл болсон таваас 83 насны 1400 гаруй хөөмийч оролцож, “Халуун элгэн нутаг”, “Тунгалаг […]

Соёл урлаг, спорт Цаг үеийн Цаг үеийн мэдээ

1400 ГАРУЙ ХӨӨМИЙЧ НЭГЭН ЗЭРЭГ ХӨӨМИЙЛЖ ГЕННИСИЙН ДЭЭД АМЖИЛТЫГ ТОГТООНО

Ховд нутгийн зон олон язгуур соёлын үнэт өв болсон “Хөөмий”-н урлагаа “Дэлхийн дээд амжилт”-д бүртгүүлнэ. Түүхэн бахархалт энэхүү үйл явдал энэ оны 10-р сарын 30-ны өдөр болох юм. Энэхүү үйл ажиллагаанд Ховд аймгийн Ерөнхий боловсролын 25 сургууль, 15 цэцэрлэг, Ховд Их Сургууль, “Хөгжил” политехник коллеж, Зэвсэгт хүчний 123-р ангийн авьяаслаг залуус, хүүхэд багачууд болон ардын […]