Бүтээн байгуулалт Цаг үеийн мэдээ

“БАДАМЛАХ ДӨЛ” ДУЛААНЫ СТАНЦ ТӨВ ДАМЖУУЛАХ ШУГАМ СҮЛЖЭЭГЭЭ ШИНЭЧИЛНЭ

Сар хүрэхгүй хугацааны дараа дулааны станцууд айл өрх, албан байгууллагуудад 2019-2020 оны халаалт, дулаанаа түгээж эхлэнэ. Үүнтэй холбогдуулан Ховд аймгийн “Бадамлах дөл” дулааны станцаас 9-р сарын 5-наас 10-р сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд “Дулааны станцын төв дамжуулах шугам сүлжээг шинэчлэх төсөл”-ийг хэрэгжүүлэхээр, 9-р сарын 4-ний өдөр нээлтийн үйл ажиллагааг зохион байгууллаа. Анх 1986 онд ашиглалтад […]

Боловсрол, Эрүүл мэнд Соёл урлаг, спорт Цаг үеийн мэдээ

НОВОСИБИРСК ХОТ, ХОВД АЙМГИЙН БОЛОВСРОЛ, СОЁЛЫН БАЙГУУЛЛАГУУД ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ БАЙГУУЛАВ

ОХУ-ын Новосибирск хотноо 8-р сарын 28-30-ны өдрүүдэд бүс нутаг хоорондын боловсрол, хүмүүнлэгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх “Азийн уулзалт, олон улсын форум” боллоо. Орос, Монгол, Лаос, Камбож, Казахстан зэрэг 8 орны төлөөлөгчид оролцсон тус форумд Ховд аймгийн Засаг даргын Нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ч.Уранчимэгээр ахлуулсан төлөөлөгчид оролцож, боловсролын салбарын үйл ажиллагааны талаар мэдээлэл, туршлага солилцов. Мөн Новосибирск […]

Боловсрол, Эрүүл мэнд Бүтээн байгуулалт Цаг үеийн мэдээ

МЯНГАД СУМ 150 ХҮҮХДИЙН ШИНЭ ЦЭЦЭРЛЭГТЭЙ БОЛЛОО

Мянгад сумын “Өсөх нахиа” цэцэрлэгийг анх 1975 онд 75 хүүхдийн ортойгоор “Хүүхдийн төлөө сан”-гийн хөрөнгөөр барьж байгуулжээ. Түүнээс хойш тасралтгүй 44 дэх жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Жил ирэх тусам сургуулийн өмнөх боловсрол эзэмших хүүхэд багачуудын тоо өсөн нэмэгдсээр өнгөрсөн хичээлийн жилд л гэхэд 120 гаруй хүүхэд тус цэцэрлэгт хамрагдаж, цэцэрлэгийн хамт олон “гэр цэцэрлэг” […]

Цаг үеийн мэдээ

ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН НЭЭЛТ БОЛЛОО

Өнөөдөр Ховд аймгийн 17 сумын Ерөнхий боловсролын 25 сургууль “Хичээлийн шинэ жилийн нээлт”-ийн арга хэмжээгээ зохион байгууллаа. Аймгийн Засаг дарга Б.Дүгэржав Жаргалант сумын Ерөнхий боловсролын 7 дугаар сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцож, тус сургуулийн багш, ажилчид, сурагч багачууд, эцэг эхчүүдэд хичээлийн шинэ жилийн мэндчилгээ дэвшүүллээ. Энэ үеэр өнгөрсөн хичээлийн жилд сурлага, урлаг, спортын амжилтаараа […]

Боловсрол, Эрүүл мэнд Цаг үеийн мэдээ

ТӨРИЙН ӨМЧИЙН ЦЭЦЭРЛЭГҮҮДИЙН ГАЛ ТОГООНЫ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙГ ШИНЭЧИЛЛЭЭ

“Туркийн Олон Улсын хамтын ажиллагаа, хөгжлийн удирдах газар” буюу “ТИКА”-гаас өнөөдөр Ховд аймгийн төрийн өмчийн 32 цэцэрлэгт нийт 200 орчим сая төгрөгийн өртөг бүхий гал тогооны тоног төхөөрөмж хүлээлгэн өглөө. Цэцэрлэгүүдийн гал тогооны тоног төхөөрөмжийг хамгийн сүүлд 2011 онд шинэчилсэн бөгөөд ашиглалтын хугацаа нь дууссан тоног төхөөрөмж, цахилгаан хэрэгслийн судалгаанд үндэслэн нэг, хоёрдугаар хоолны цахилгаан […]

Цаг үеийн мэдээ

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРЛААР ЦАГ ҮЕИЙН ТУЛГАМДСАН АСУУДЛУУДЫГ ХЭЛЭЛЦЭВ

Энэ сарын 29-ны өдөр аймгийн Засаг даргын зөвлөл хуралдаж, хэд хэдэн асуудал хэлэлцлээ. Зөвлөлийн хурлын эхэнд “Ховд”, “Бадамлах дөл” дулааны станцуудын өвөлжилтийн бэлтгэл, шугам сүлжээний засвар үйлчилгээний ажлын явцын талаар “Ховд” дулааны станцын дарга Д.Энхсайхан, аймгийн ЭХЗЗ-ийн нарийн бичгийн дарга Р.Янжмаа нар танилцуулж, дулаан хангамжтай холбоотой зарим тулгамдсан асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх талаар зөвшилцсөн юм. Үүний дараагаар […]

Соёл урлаг, спорт Цаг үеийн мэдээ

“ХОВД МАРАФОН-2019” БҮХ НИЙТИЙН ГҮЙЛТИЙН ТЭМЦЭЭНД 480 ГАРУЙ ИРГЭН ОРОЛЦЛОО

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангиас “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажилтны өдөр”-ийг тохиолдуулан “Ховд марафон-2019” бүх нийтийн гүйлтийн тэмцээнийг 8 сарын 25-ны өдөр зохион байгууллаа. Нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх замаар эрүүл зөв амьдралын хэв маягийг хэвшүүлэх зорилгоор зохион байгуулсан тус тэмцээнд ахмад, дунд, залуу үеийн төлөөлөл 480 гаруй тамирчин оролцож, Ард-Аюушийн талбайгаас […]

Цаг үеийн мэдээ

УТХГ-ын 15 байгаль хамгаалагчид мотоцикль гардуулав

Монгол улсын Тусгай хамгаалалттай газрын менежментийг сайжруулах, олон улсын стандартыг нэвтрүүлэх зорилготой Монгол Экологи төвийнхөн Ховд аймгийн Хар ус нуур орчмын Улсын тусгай хамгаалалттай газрын захиргаа, Мөнххайрхан сумын УТХГ-ын 15 байгаль хамгаалагчид туулах чадвар сайтай, тус бүр нь 9,0 сая төгрөгийн үнэ бүхий мотоцикль олголоо. Байгаль хамгаалагчдад мотоцикль гардуулах арга хэмжээнд аймгийн Засаг даргын орлогч […]

Боловсрол, Эрүүл мэнд Цаг үеийн мэдээ

ТӨРИЙН ӨМЧИЙН ЦЭЦЭРЛЭГҮҮДИЙН ГАЛ ТОГООНЫ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙГ ШИНЭЧИЛНЭ

“Туркийн Олон Улсын хамтын ажиллагаа, хөгжлийн удирдах газар” буюу “ТИКА”-гийн төлөөлөгчдийг өнгөрсөн гуравдугаар сард Ховд аймагт ажиллах үеэр нь аймаг, орон нутгийн удирдлагууд хүлээн авч уулзан Хөдөө аж ахуй, Эрүүл мэнд, Боловсролын салбарт хамтран ажиллах санал уламжилсан. Үүний дагуу “ТИКА” ОУБ-аас Ховд аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй төрийн өмчийн 32 цэцэрлэгийн гал тогооны тоног […]

Цаг үеийн мэдээ

ЦАЙНЫ ЗАМ ӨВ СОЁЛЫН НААДМЫН ШИЛДГҮҮД ШАГНАЛАА ГАРДАН АВЛАА

Цайны замын түүхэн уламжлалыг эргэн сануулж, олон үндэстэн, угсаатны бүлгүүдийн өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, цайны соёлыг сурталчлах, орон нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор аймгийн ЗДТГ, БОАЖГ, БСУГ, ХХААГ-аас мэргэжлийн бусад байгууллага, холбоодтой хамтран “Цайны зам өв соёлын II наадам”-ыг 8 сарын 13-16-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. Наадмын хүрээнд зохион байгуулсан соёлын арга хэмжээнүүдэд амжилттай оролцсон […]