Боловсрол, Эрүүл мэнд

ЖАРГАЛАНТ СУМЫН 3-Р ЦЭЦЭРЛЭГИЙН 30 ЖИЛИЙН ОЙ БОЛЛОО

1989 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Ховд хотын түүхэн газруудын нэг болох Оросын консул байрлаж байсан суурин дээр Хүүхдийн төлөө фондын хөрөнгөөр “Ясли цэцэрлэгийн комбинат” нэртэйгээр 26 багш ажилчинтайгаар байгуулагдаж байсан Жаргалант сумын 3-р цэцэрлэгийн 30 жилийн ой боллоо. Тус цэцэрлэгийн хамт олон түүхэн ойгоо 2019 оны 09-р сарын 27-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлэв. Ойн […]

Боловсрол, Эрүүл мэнд

ХОВД ИХ СУРГУУЛИЙН 40 ЖИЛИЙН ОЙ БОЛОВ

Баруун бүсийн ууган их сургууль болох Ховд их сургууль үүсэн байгуулагдсаны түүхт 40 жилийн ойн арга хэмжээ энэ сарын 19-21-ний өдрүүдэд болж байна. Ховд их сургууль нь тэртээ 1979 онд Ховд дахь Багшийн дээд сургууль нэртэйгээр анх байгуулагдсан. Тухайн үед байгаль, нийгмийн ухаан гэсэн хоёр тэнхимтэй, 13 багш, 12 ажилтан, 110 гаруй оюутантайгаар үйл ажиллагаагаа […]

Боловсрол, Эрүүл мэнд

ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ XIV ХУРАЛ БОЛОВ

“Баруун Монгол, түүний хил залгаа нутгийн байгалийн нөхцөл, ард түмний түүх, хэл соёл” сэдэвт Олон улсын эрдэм шинжилгээний XIV хурал Ховд аймагт болов. Энэхүү хурлыг Ховд их сургууль, ОХУ-ын Томскийн их сургууль хамтран хоёр жилд нэг удаа зохион байгуулж ирсэн байна .Тэгвэл энэ удаагийн хурлыг аймгийн ИТХ, ЗДТГ, Ховд их сургуулиас хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, бэхжүүлэх […]

Боловсрол, Эрүүл мэнд

“ОЙРАД СУДЛАЛ” ОУ-ЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ VII БАГА ХУРАЛ БОЛОВ

Баруун бүсийн ууган их сургууль болох төрийн өмчийн магадлан итгэмжлэгдсэн Ховд их сургууль үүсэн байгуулагдсаны түүхт 40 жилийн ой энэ оны есдүгээр сарын 19-21-ний өдрүүдэд болно. Ойн баярыг угтаж Ховд их сургуулийн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургуулийн санаачилгаар Монголын их соён гэгээрүүлэгч, төр, шашин, соёлын нэрт зүтгэлтэн Зая бандида Намхайжамцын мэндэлсний 420 жилийн ойд зориулсан “Ойрад […]

Боловсрол, Эрүүл мэнд

“ХОВД АЙМГИЙН АТЛАС”-ЫГ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГАД ГАРДУУЛАН ӨГЛӨӨ

Баруун бүсийн ууган их сургууль болох Ховд Их сургуулийн 40 жилийн ойг тохиолдуулан тус сургуулийн эрдэмтэн багш нар Шинжлэх ухааны академийн эрдэмтэн, судлаачидтай хамтран “Ховд аймгийн Атлас” бүтээлийг туурвисан байна. Ховд аймгийн нийгэм, эдийн засгийн олон салбарын хамгийн сүүлийн үеийн статистик мэдээллүүдийг газарзүйн мэдээллийн систем ашиглан газрын зурагт тусган үзүүлсэн тус бүтээлийг нийт 102 эрдэмтэн, […]

Боловсрол, Эрүүл мэнд Цаг үеийн мэдээ

БНСУ-ЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ТӨРИЙН ӨМЧИТ КОРПОРАЦИАС ХОВД АЙМАГТ ХӨГЖЛИЙН БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖИЙН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЖ, ХАМТРАН АЖИЛЛАХААР БОЛЛОО

Ховд аймаг иргэдийнхээ амьдрал ахуйд түшиглэсэн, тогтвортой, байгаль орчинд ээлтэй аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилт дэвшүүлэн “Гурван сэнхэр төвтэй таван од” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд Монгол наадам, олон угсаатны бүлгүүдийн өв соёл, уламжлал, Монгол ахуйг гадна, дотны жуулчдад цогцоор нь үзүүлэх “Мөнгөлөг шагшуурга”, “Цайны зам” зэрэг өвөл, зуны аялал жуулчлалын арга хэмжээг тогтмол зохион […]

Боловсрол, Эрүүл мэнд Цаг үеийн мэдээ

БСШУС-ЫН САЙД СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАВ

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэгээр ахлуулсан хэсэг Ховд аймагт ажиллах үеэрээ Жаргалант сумын 14 дүгээр цэцэрлэг, Прогресс сургуулийн үйл ажиллагаатай танилцлаа. Жаргалант сумын 14 дүгээр цэцэрлэг нь зургаан бүлэгт 150 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай хэдий ч энэ хичээлийн жилд 200 гаруй хүүхэд сурч хүмүүжиж байна. Цэцэрлэгийн хамт олон сургалтын цөм хөтөлбөртэй уялдуулан Англи хэлний анхан шат […]

Боловсрол, Эрүүл мэнд Цаг үеийн мэдээ

“Багшид үзүүлэх мэргэжил аргазүйн дэмжлэг, манлайлал” сургалт боллоо

БСШУСЯ-аас зохион байгуулж буй “Цэцэрлэгийн арга зүйч, ерөнхий боловсролын сургуулийн сургалтын менежерийн сургалт-зөвлөгөөн” өнөөдөр буюу 2019 оны есдүгээр сарын 10-нд Ховд хотод эхэллээ. Сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэн, цаашид бүх түвшинд чанартай, үр дүнтэй зохион байгуулах нөхцөл боломжийг бий болгох, багшийн ажлын байран дээрх хөгжлийг ханган, зөвлөн туслах ажлын чанарыг сайжруулах зорилготой сургалт-зөвлөгөөнд Боловсрол, соёл, […]

Боловсрол, Эрүүл мэнд Соёл урлаг, спорт Цаг үеийн мэдээ

БСШУС-ЫН САЙД ХОВД АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг 9 сарын 9, 10-ны өдрүүдэд Ховд аймагт ажиллаж байна. Тэрбээр албан томилолтынхоо хүрээнд өнөөдөр /2019.09.09/ салбарын байгууллагуудын ажилтнуудын төлөөлөл 200 гаруй багш, ажилчидтай уулзлаа. Уулзалтад аймаг, орон нутгийн удирдлагууд, холбогдох байгууллагын удирдлага, төлөөллүүдээс гадна БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очир, Сургуулийн өмнөх боловсролын бодлогын газрын дарга Ж.Мягмар, Санхүү, хөрөнгө оруулалтын газрын […]

Боловсрол, Эрүүл мэнд Цаг үеийн мэдээ

ӨРХИЙН ЭМНЭЛЭГ ҮҮСЧ ХӨГЖСӨНИЙ 20 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА

Монгол Улсад болон Ховд аймагт Өрхийн эмнэлэг үүсэн байгуулагдсаны түүхт 20 жилийн ой энэ онд тохиож байна. Ойн баярыг тохиолдуулан “Монголын өрхийн анагаах ухааны мэргэжилтнүүдийн холбоо”-ны Ховд аймаг дахь салбар зөвлөлөөс өнөөдөр баярын хурал, хүндэтгэлийн концертыг аймгийн Хөгжимт драмын театрт зохион байгууллаа. Баярын арга хэмжээнд аймаг, орон нутгийн удирдлагууд, салбарын байгууллагуудын удирдлага, төлөөллүүд оролцож Ховд […]